- Нүүр
- Монгол Улсын хууль
- МОНГОЛ УЛСЫН ТӨСВИЙН ТУХАЙ /ЭНЭ ХУУЛИЙГ 2002 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 20-НИЙ ӨДРИЙН ХУУЛИАР ХҮЧИНГҮЙД ТООЦСОН/

ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
2002 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр Улаанбаатар хот 1 дүгээр зүйл. Монгол Улсын төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 13 дугаар зүйлд дор дурдсан хэсэг, заалт нэмсүгэй: 1/ 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт: "7/ Монгол Улсын хүн амын орлогын албан татварын хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасан орлогод ногдох албан татвар." 2/ 9 дүгээр зүйлийн 4 хэсгийн 19 дэх заалт: "19/ орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй ажил, үйлчилгээ хувиараа эрхлэгч иргэний орлогын албан татвар." 3/ 13 дугаар зүйлийн 5 дахь хэсэг: "5. Төсвийн тэнцэлтэй холбогдуулан доод шатны төсвийн орлогын тодорхой хэсгийг дээд шатны төсөвт төвлөрүүлж болно." 2 дугаар зүйл. Монгол Улсын төсвийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 2 дахь заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай: "2/ энэ хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7-д зааснаас бусад хүн амын орлогод ногдох албан татвар;" 3 дугаар зүйл. Монгол Улсын төсвийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн дугаарыг "6" гэж өөрчилсүгэй. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР
Текст томруулах
A
A
A
