A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын хууль
  • ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ /энэ хуулийг 2002 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн хуулиар хүчингүйд тооцсон/
Бүлэг: 1979

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛЬ 1999 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хот 1 дүгээр зүйл. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд дор дурдсан агуулгатай заалт, зүйл нэмсүгэй: 1/136 дугаар зүйлийн 12 дахь заалт: "12/банкны зээлийн батлан даалт, барьцаа хөрөнгийн өмчлөлийг тогтоох тухай." 2/1601дүгээр зүйл: "1601 дүгээр зүйл. Банкны зээлийн батлан даалт, барьцаа хөрөнгийн өмчлөлийг тогтоох 1.Банкны зээлийн батлан даалт, барьцаа хөрөнгийн өмчлөлийг тогтоолгох тухай хүсэлтийг хүлээн авсанаас хойш шүүх 14 хоногийн дотор хэргийг хянан хэлэлцэнэ. 2. Банкны зээлийн батлан даалт, барьцаа хөрөнгийн өмчлөлийг тогтооход зайлшгүй шаардлагатай баримт бичиг /гэрээ, эд хөрөнгө өмчлөх эрхийн бичиг зэрэг/ -ийг сэргээж болно. 3. Банкны зээлийн батлан даалт, барьцааны гэрээний дагуу батлан даасан буюу барьцаалсан хөрөнгөө банкны мэдэлд шилжүүлэхтэй холбоотой иргэний хэрэг үүсгэсэн тохиолдолд шүүгч энэ хуулийн 69 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан арга хэмжээг заавал авна." 2 дугаар зүйл.Энэ хуулийг Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай , Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудыг хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ

Хэвлэх