- Нүүр
- Монгол Улсын хууль
- ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ /энэ хуулийг 2002 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн хуулиар хүчингүйд тооцсон/

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 2000 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хот 1 дүгээр зүйл. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд дараахь зүйл, заалт нэмсүгэй: 1/ 1621 дүгээр зүйл: "1621 дүгээр зүйл. Тендерийн хорооны шийдвэр, үйл ажиллагааны хэрэгжилтийг түдгэлзүүлэх. 1.Шаардлагатай гэж үзвэл шүүх хэргийг хянан шийдвэрлэх хүртэл хугацаанд тендерийн хорооны шийдвэр, үйл ажиллагааны хэрэгжилтийг түдгэлзүүлж болно." 2/ 161 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт: "2/Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил, үйлчилгээний гүйцэтгэгч сонгох журмын тухай хуульд заасны дагуу тендерийн хорооны шийдвэр, үйл ажиллагаанд гаргасан гомдол;" 2 дугаар зүйл. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтын дугаарыг З болгон өөрчилсүгэй. 3 дугаар зүйл. Энэ хуулийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил, үйлчилгээний гүйцэтгэгч сонгох журмын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ
Текст томруулах
A
A
A
