A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын хууль
  • МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ДЭГ /ЭНЭ ХУУЛИЙГ 2001 ОНЫ 06 ДУГААР САРЫН 21-НИЙ ӨДРИЙН ХУУЛИАР ХҮЧИНГҮЙД ТООЦСОН/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ДЭГИЙН ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 1999 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хот 1 дүгээр зүйл. Монгол Улсын Их Хурлын хуралдааны дэгийн хуулийн 45 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 46 дугаар зүйлийг дараахь байдлаар өөрчлөн найруулсугай: 1/ 45 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг: "1. Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг "Төрийн мэдээлэл" эмхтгэлд албан ёсоор нийтэлнэ. 2. Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэхдээ "Төрийн мэдээлэл" эмхтгэлд нийтэлсэн албан ёсны эхийг баримтлах бөгөөд ийнхүү дамжуулан нийтэлснийг албан ёсны бус гэж үзнэ." 2/46 дугаар зүйл: "46 дугаар зүйл."Төрийн мэдээлэл" эмхтгэл 1."Төрийн мэдээлэл" эмхтгэлд хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэр, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол, Үндсэн хуулийн цэцийн шийдвэр, хуулийн талаарх Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбар, яам, агентлагаас гаргасан нийтээр дагаж мөрдөх эрх зүйн хэм хэмжээ тогтоосон актыг бүрэн эхээр нь нийтэлнэ. Энэхүү эмхтгэлийг Улсын Их Хурлын Тамгын газар долоо хоног тутам гаргана. 2."Төрийн мэдээлэл" эмхтгэлийг хэвлэн нийтлэх ажлыг Улсын Их Хурлын Тамгын газар хариуцна. Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга нь тус эмхтгэлийн эрхлэгч байж, түүнийг хэвлэн нийтлэх хугацаа, журмыг тогтооно." 2 дугаар зүйл. Энэ хуулийг 1999 оны 1 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ

Хэвлэх