A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын хууль
  • ЭМ, ЭМНЭЛГИЙН ХЭРЭГСЛИЙН ТУХАЙ /Энэ хуулийг 2010 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979

ЭМИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 2006 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр . Төрийн ордон. Улаанбаатар хот 1 дүгээр зүйл. Эмийн тухай хуульд дор дурдсан агуулгатай хэсэг, заалт нэмсүгэй: 1/ 3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 16,17 дахь заалт: "3.1.16."эмнэлгийн хэрэгсэл" гэж хүн, мал, амьтны өвчнөөс урьдчилан сэргийлэх, түүнийг оношлох, эмчлэх, сувилах болон бие махбодийн бүтэц, үйл ажиллагааг дэмжих зорилгоор ашиглагддаг туслах зориулалтын эд зүйлийг; 3.1.17."эмийн гаж нөлөө" гэж хүн, мал, амьтны өвчнөөс урьдчилан сэргийлэх, түүнийг оношлох, эмчлэх зорилгоор зохист тунгаар хэрэглэхэд бие махбодид гарч байгаа хортой, сөрөг илэрлийг." 2/4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг: "4.5.Энэ хуулийн 4.3-т заасан жагсаалтад орсон эмийн үнийг Засгийн газраас зохицуулж болно." 3/ 7 дугаар зүйлийн 5,6,7 дахь хэсэг: "7.5.Эм хангамжийн байгууллага нь улсын стандартын шаардлагыг хангасан байна. 7.6.Эм хангамжийн байгууллага нь ашиг орлогоо нэмэгдүүлэх зорилгоор эмнэлгийн мэргэжилтнийг эм, эмнэлгийн хэрэгсэл борлуулах, үр дүнгээр нь урамшуулах буюу түүнтэй адилтгах үйл ажиллагаанд оролцуулахыг хориглоно. 7.7. Хуурамч эм импортлох, үйлдвэрлэх, худалдахыг хориглоно." 4/ 8 дугаар зүйлийн 8 дахь хэсэг: "8.8."Монгол Улсад үйлдвэрлэв" гэсэн шошго, стандартын дугаартай эм, эмнэлгийн хэрэгслийг импортлохыг хориглоно." 5/ 13 дугаар зүйлийн 6 дахь хэсэг: "13.6.Малын эмч нь эмийн сан, түүний салбараас худалдан авсан малын эм, эмнэлгийн хэрэгслээр мал, амьтан бүхий иргэнд үйлчилж болно." 6/ 16 дугаар зүйлийн 4 дэх хэсэг: "16.4. Энэ хуулийн 16.2-т заасан фармакопей болон бусад норматив-техникийн баримт бичгийг эрүүл мэндийн болон хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тус тус батална." 7/ 17 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 6 дахь заалт: "17.3.6.эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авахад урамшуулал олгох буюу тэдгээрийн үнийг хямдруулсан тухай сурталчлах." 8/ 17 дугаар зүйлийн 4 дэх хэсэг: "17.4. Эмийн гаж нөлөөг бүртгэж, мэдээлэх журмыг эрүүл мэндийн болон хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тус тус батална." 9/ 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 8 дахь заалт: "19.1.8.энэ хуулийн 7.7-г зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол эм болон хууль бусаар олсон орлогыг хурааж, зөрчил гаргасан иргэнийг 40000-50000, албан тушаалтныг 50000-60000, байгууллага, аж ахуйн нэгжийг 200000-250000 төгрөгөөр торгох ба үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг 2 жил хүртэл хугацаагаар хүчингүй болгох." 2 дугаар зүйл. Эмийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн "биобэлдмэл /цаашид "эм" гэх/" гэсний дараа "эмнэлгийн хэрэгсэл" гэж, 6.1.2, 8.2, 8.3, 18.3, түүнчлэн 18 дугаар зүйлийн гарчиг дахь "эм" гэсний дараа "эмнэлгийн хэрэгсэл" гэж, 6.3-ын "төв" гэсний дараа "болон мэргэжлийн" гэж, 8.7, 13.2-ын "эрүүл мэндийн" гэсний дараа "болон хөдөө аж ахуйн" гэж, 19.1.1-ийн "7.2.2" гэсний дараа "7.5" гэж, "зөрчсөн бол" гэсний дараа "албан тушаалтныг 10000-20000," гэж, 19.1.5-ын "зөрчил гаргасан" гэсний дараа "албан тушаалтныг 20000-25000," гэж тус тус нэмсүгэй. 3 дугаар зүйл. Эмийн тухай хуулийн дараахь хэсэг, заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай: 1/ 3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 10 дахь заалт: "3.1.10. "хуурамч эм" гэж хууль бусаар ашиг олох зорилгоор эм үйлдвэрлэгчийн нэрээр хуурамч шошго хэрэглэж, дууриалган үйлдвэрлэсэн эмийн бүтээгдэхүүнийг;" 2/ 8 дугаар зүйлийн 5 дахь хэсэг: "8.5.Эм, эмнэлгийн хэрэгсэл импортлогч нь гадаадын эмийн үйлдвэр, эсхүл түүний гэрээт борлуулагчтай гэрээ байгуулсан байна." 3/ 13 дугаар зүйлийн 4 дэх хэсэг: "13.4.Багийн хүний эмч эмийн сан, түүний салбараас худалдан авсан эм, эмнэлгийн хэрэгслээр үйлчлэх хүрээнийхээ хүн амд үйлчилж болно." 4/ 15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг: "15.2.Эмийн улсын бүртгэлд эм бүртгүүлэх, бүртгэлийн төлбөр, түүнийг зарцуулах журмыг эрүүл мэндийн болон хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тус тус батална." 4 дүгээр зүйл. Эмийн тухай хуулийн нэрийг "Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай" гэж, мөн хуулийн 2.1, 4.3, 5.3.2, 6.1.1, 7.2.2, 8.4, 10.1, 10.2, 10.2.6, 11.1, 16.1, 16.2, түүнчлэн 2,10,11,16 дугаар зүйлийн гарчиг дахь "эмийн" гэснийг "эм, эмнэлгийн хэрэгслийн" гэж, 7.1,13.1, 13.3, 14.1.1-ийн "эмээр" гэснийг "эм, эмнэлгийн хэрэгслээр" гэж, 6.3-ын "эмэнд" гэснийг "эм, эмнэлгийн хэрэгсэлд" гэж, 5.3.3, 6.2, 7.3, 7.4, 8.4, 14.1.2, 14.1.6, түүнчлэн 8 дугаар зүйлийн гарчиг дахь "эмийг" гэснийг "эм, эмнэлгийн хэрэгслийг" гэж, 7.2.3-ын "эмийн нөөц, нийлүүлэлт, борлуулалтыг" гэснийг "эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц, хангамж, үйлчилгээг" гэж; 8.6-ын "Тусгай зөвшөөрлийн бичигт эм, бэлдмэлийн нэр" гэснийг "Импортын зөвшөөрлийн бичигт эм, эмнэлгийн хэрэгслийн нэр, тоо" гэж, 8.7-ын "импортолно" гэснийг "импортолж болно" гэж, 3.1.12, 161.1, 161.2, 17.3.3, 19.1, түүнчлэн 161 дүгээр зүйлийн гарчиг дахь "сэтгэц" гэснийг "сэтгэцэд" гэж, 5.3.4, 11.1.3-ын "сэтгэц нөлөөт" гэснийг "сэтгэцэд нөлөөт" гэж, 19.1.2-ын "8.1, 8.3-ыг зөрчсөн бол эм" гэснийг "энэ хуулийн 7.6, 8.1, 8.3, 8.8-ийг зөрчсөн бол эм, эмнэлгийн хэрэгсэл" гэж, 18.1-ийн "түүхий эдийг бүртгэх" гэснийг "түүхий эд, эмнэлгийн хэрэгсэлд" гэж, гуравдугаар бүлгийн гарчигийг "Эмийн улсын бүртгэл, эм, эмнэлгийн хэрэгслийн чанарын баталгаа, хяналт, мэдээлэл, сурталчилгаа" гэж тус тус өөрчилсүгэй. 5 дугаар зүйл. Эмийн тухай хуулийн 8.4 дэх хэсгийн "чанарын баталгаажуулалт"; 11.1. 2 дахь заалтын "дууриамал болон" гэснийг тус тус хассугай. 6 дугаар зүйл. Эмийн тухай хуулийн 3.1.11 дэх заалт, 18.4 дэх хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ

Хэвлэх