- Нүүр
- Монгол Улсын хууль
- ШИНЖЛЭХ УХААН,ТЕХНОЛОГИЙН ТУХАЙ /ЭНЭ ХУУЛИЙГ 2006 ОНЫ 12 ДУГААР САРЫН 28-НЫ ӨДРИЙН ХУУЛИАР ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦСОН/

ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 2006 оны 06 сарын 29 өдөр Төрийн ордон. Улаанбаатар хот 1 дүгээр зүйл. Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 7, 18 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай дараахь заалт, хэсэг нэмсүгэй: 1/ 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 8, 9, 10, 11 дэх заалт: "7.1.8. улсын захиалгатай эрдэм шинжилгээ, туршилт зохион бүтээх ажлын хөрөнгийн ашиглалт, зарцуулалтын байдалтай танилцах, үр дүнд нь хянан магадлагаа хийлгэх, үнэлгээ, дүгнэлт гаргуулах, шаардлагатай тохиолдолд Зөвлөлийн шийдвэр гарах хүртэл санхүүжилтийг түр зогсоох; 7.1.9. шинжлэх ухаан, технологийн мэдээлэл авах, эрдэм шинжилгээний хурал, зөвлөгөөн, семинар зохион байгуулах, мэргэжилтэн бэлтгэх арга хэмжээг санхүүжүүлэх; 7.1.10. шинжлэх ухаан, технологийн төслийн зардал, хөрөнгө оруулалтыг хуваарилах талаар санал гаргах; 7.1.11. эрдэм шинжилгээний байгууллагад эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажил гүйцэтгэх, түүний үр дүнг ашиглахад зориулан эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр санхүүжилт хийх, олгосон хөрөнгийг эргэж төлүүлэх талаар арга хэмжээ авах 2/ 18 дугаар зүйлийн 2 дахь хэсэг: "18.2. Улсын захиалгатай шинжлэх ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэх журам, онолын суурь судалгааны жагсаалтыг Засгийн газар батална.". 2 дугаар зүйл.Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн нэрийн "санхүүжүүлэх" гэсний дараа "журам" гэж нэмсүгэй. 3 дугаар зүйл.Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 8.3.4-ийн "шинжлэх ухаан, технологийн сангийн хөрөнгөөр" гэснийг "улсын төсвийн хөрөнгөөр", 10.1.1-ийн "шинжлэх ухаан, технологийн сан" гэснийг "Шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага", 17 дугаар зүйлийн "Сангийн хөрөнгө" гэснийг "улсын болон", 18.1.2-ын "Сангийн" гэснийг "улсын төсвийн", 22.1-ийн "Сангийн" гэснийг "Улсын", 22.5-ын "Сангийн" гэснийг "улсын төсвийн" гэж, 23.2.2-ын "Сангаас" гэснийг "Улсын төсвөөс", 7.1.8, 7.1.9 дэх заалтын дугаарыг "7.1.12, 7.1.13" гэж тус тус өөрчилсүгэй. 4 дүгээр зүйл. Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 22.3 дахь хэсгийн "баталсан төслийг санхүүжүүлэх Сан", мөн заалтын "тус тус" гэснийг тус тус хассугай. 5 дугаар зүйл. Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 11, 19, 20, 21 дүгээр зүйл, 23.2.1, 23.2.5 дахь заалт, 23.3 дахь хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай. 6 дугаар зүйл. Энэ хуулийг Засгийн газрын тусгай сангийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ
Текст томруулах
A
A
A
