- Нүүр
- Монгол Улсын хууль
- ИПОТЕКИЙН ЗҮЙЛИЙГ ШҮҮХИЙН БУС ЖУРМААР ХУДАЛДАН БОРЛУУЛАХ ЖУРМЫН ТУХАЙ /Энэ хуулийг 2009 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар хүчингүй бол

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2008 оны 12 сарын 19 өдөр Төрийн ордон, Улаанбаатар хот ИПОТЕКИЙН ЗҮЙЛИЙГ ШҮҮХИЙН БУС ЖУРМААР ХУДАЛДАН БОРЛУУЛАХ ЖУРМЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 1 дүгээр зүйл.Ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулах журмын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтын "Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн алба /цаашид "Эрхийн улсын бүртгэлийн алба" гэх/-нд" гэснийг "эрхийн улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад" гэж, 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэг, 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэг, 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.4 дэх хэсэг, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсгийн "Эрхийн улсын бүртгэлийн албанд" гэснийг "эрхийн улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад" гэж, 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2 дахь хэсэг, 11 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсэг, 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсгийн "Эрхийн улсын бүртгэлийн алба" гэснийг "Эрхийн улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага" гэж, 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсгийн "Эрхийн улсын бүртгэлийн алба" гэснийг "эрхийн улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага" гэж тус тус өөрчилсүгэй. 2 дугаар зүйл.Энэ хуулийг батлагдсан өдрөөс нь буюу 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ
Текст томруулах
A
A
A
