- Нүүр
- Монгол Улсын хууль
- ЭМ, ЭМНЭЛГИЙН ХЭРЭГСЛИЙН ТУХАЙ /Энэ хуулийг 2010 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2008 оны 12 сарын 19 өдөр Төрийн ордон, Улаанбаатар хот ЭМ, ЭМНЭЛГИЙН ХЭРЭГСЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 1 дүгээр зүйл.Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд дор дурдсан агуулгатай 71 дүгээр зүйл нэмсүгэй: "71 дүгээр зүйл.Тусгай зөвшөөрөл 71.1.Хүний эм, эмнэлгийн хэрэгсэл болон мансууруулах, сэтгэцэд нөлөөт эм, тэдгээрийн угтвар бодисыг үйлдвэрлэх, худалдах, импортлох тусгай зөвшөөрлийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага олгоно. 71.2.Малын эм, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэх, худалдах, импортлох тусгай зөвшөөрлийг хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага олгоно." 2 дугаар зүйл.Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэг, 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсгийн "зөвшөөрөл" гэсний өмнө "тусгай" гэж, 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсгийн "холбогдох" гэсний дараа "төв" гэж тус тус нэмсүгэй. 3 дугаар зүйл.Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийн "харилцаа нь Эрүүл мэндийн тухай хуулийн 12-21 дүгээр зүйлд зааснаар зохицуулагдана" гэснийг "харилцааг Эрүүл мэндийн тухай хуулиар зохицуулна" гэж, 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсгийн "төрийн захиргааны холбогдох төв байгууллагатай" гэснийг "энэ хуулийн 71 дүгээр зүйлд заасан байгууллагатай" гэж, мөн зүйлийн 8.6 дахь хэсгийн "Импортын зөвшөөрлийн бичигт" гэснийг "Эм, эмнэлгийн хэрэгсэл импортлох тусгай зөвшөөрөлд" гэж, 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсгийн "төрийн захиргааны холбогдох төв" гэснийг "эрүүл мэндийн болон хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага" гэж, 161 дүгээр зүйлийн 161.3 дахь хэсгийн "Энэ хуулийн 161.2-т заасан" гэснийг "Мансууруулах, сэтгэцэд нөлөөт эм, тэдгээрийн угтвар бодисыг үйлдвэрлэх, худалдах" гэж, 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсгийн "төрийн захиргааны холбогдох төв байгууллагын" гэснийг "эрүүл мэндийн болон хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын" гэж тус тус өөрчилсүгэй. 4 дүгээр зүйл.Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэг, 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэг, 161 дүгээр зүйлийн 161.2 дахь хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай. 5 дугаар зүйл.Энэ хуулийг батлагдсан өдрөөс нь буюу 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ
Текст томруулах
A
A
A
