A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын хууль
  • ЗАРИМ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮНИЙН ӨСӨЛТИЙН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ /Энэ хуулийг 2009 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар 2011 оны 01 дүгээр сарын 01-ний
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2008 оны 12 сарын 19 өдөр Төрийн ордон, Улаанбаатар хот ЗАРИМ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮНИЙН ӨСӨЛТИЙН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 1 дүгээр зүйл. Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэг, 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсгийн "Үндэсний татварын ерөнхий газрын дарга" гэснийг "татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга" гэж тус тус өөрчилсүгэй. 2 дугаар зүйл.Энэ хуулийг батлагдсан өдрөөс нь буюу 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ

Хэвлэх