- Нүүр
- Монгол Улсын хууль
- ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУХАЙ /Энэ хуулийг 2011 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2006 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Төрийн ордон. Улаанбаатар хот ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 1 дүгээр зүйл. Эрүүл мэндийн тухай хуульд дор дурдсан агуулгатай зүйл, хэсэг, заалт нэмсүгэй: 1/ 3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 19, 20, 21 дэх заалт: "3.1.19. "эмнэлгийн багаж" гэж хүний бие махбодын бүтэц, үйл ажиллагаа, эмгэг, согогийг оношлох, эмчлэх, сувилах, нөхөн сэргээх, хянах зориулалтаар бүтээгдсэн болон гараар хийх үйлдэлд хэрэглэгдэх зүйлийг; 3.1.20. "протез" гэж хүний эд эрхтнийг орлуулах болон эмгэг, согогийг засах зориулалтаар бүтээгдсэн зүйлийг; 3.1.21. "биологийн идэвхт бүтээгдэхүүн" гэж хүний бие махбодын үйл ажиллагааг дэмжих, шаардлагатай бодис, илчлэгийг нөхөх үйлчилгээ бүхий бүтээгдэхүүнийг." 2/ 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 8, 9 дэх заалт: "8.1.8. эрүүл мэндийн үндэсний хөтөлбөр, төслийн хэрэгжилтийг зохицуулах, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх; 8.1.9.эмнэлгийн мэргэжилтнийг бэлтгэх, мэргэшүүлэх, давтан сургах, тэдний нийгмийн баталгааг хангах асуудлыг холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлэх, шийдвэрийн биелэлтийг хангуулах;" 3/ 10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6, 7 дахь заалт: "10.1.6. эрүүл мэндийг хамгаалах, дэмжих чиглэлээр идэвх, санаачилгатай ажиллаж байгаа байгууллага, хамт олон, аж ахуйн нэгжийг урамшуулах, сурталчилах ажлыг зохион байгуулах; 10.1.7.орон нутгийн эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтний нийгмийн баталгааг хангах, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх ажлыг зохион байгуулах;" 4/ 11 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг: "11.4. Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүргийн хүн амд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хүргэх, зохион байгуулах, хянах үүргийг аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газраар гүйцэтгүүлэх бөгөөд аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын үлгэрчилсэн дүрмийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална." 5/ 21 дүгээр зүйлийн 3, 4, 5 дахь хэсэг: "21.3.Эрүүл мэндийн байгууллагын төлбөртэй тусламж, үйлчилгээний жагсаалт болон журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална. 21.4. Улсын төсөв, эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжих тусламж, үйлчилгээ, тэдгээрийг санхүүжүүлэх арга, төлбөрийн хэмжээг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтоох бөгөөд уг тусламж, үйлчилгээг үзүүлэх эрүүл мэндийн байгууллагыг сонгох журмыг Засгийн газар батална. 21.5. Төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллага нь хууль тогтоомжид нийцүүлэн нэмэлт тусламж, үйлчилгээ үзүүлснээс олсон орлогыг эрүүл мэндийн ажилтны хөдөлмөрийн хэвийн нөхцөл, нийгмийн баталгааг хангахад зарцуулах бөгөөд журмыг нь сангийн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална." 6/ 261 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт: "261.1.3. сум, тосгон, сум дундын эмнэлэгт 3-аас дээш жил тогтвортой, үр бүтээлтэй ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтнийг төрийн зардлаар төгсөлтийн дараахь мэргэшүүлэх сургалтад хамруулах, их эмчид 5 жил тутамд нэг удаа 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тусламжийг ажиллаж байгаа эрүүл мэндийн байгууллагаас олгох;" 7/ 261 дугаар зүйлийн 2 дахь хэсэг: "261.2.Энэ хуулийн 261.1.1-д заасан тусламж олгох журам, уг тусламжид хамрагдах эмнэлгийн мэргэжилтний жагсаалтыг эрүүл мэндийн болон санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална." 8/ 281 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6,7 дахь заалт: "281.1.6.удаан хугацааны нөхөх эмчилгээ шаардах эмгэгийн болон хөнгөвчлөх эмчилгээний зарим эмийн зардал;" 281.1.7. эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ." 9/ 44 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг: "44.3. Энэ хуулийн 44.2-т заасан баримт бичигт тухайн бүтээгдэхүүний материалын бүтэц, чанар, техникийн болон бусад үзүүлэлт, баталгаат хугацаа, засвар, үйлчилгээ хийх болон сэлбэг хэрэгсэл, урвалж бодисоор хангах нөхцөлийг тусгасан байна." 10/ 441 дугаар зүйл: "441 дугаар зүйл. Ахуйн шавьж, мэрэгч устгах, халдваргүйжүүлэх үйлчилгээ болон биологийн идэвхт бүтээгдэхүүнийг импортлох, үйлдвэрлэх, ханган нийлүүлэх үйлчилгээ 441.1. Ахуйн шавьж, мэрэгч устгах, халдваргүйжүүлэх үйлчилгээ болон биологийн идэвхт бүтээгдэхүүнийг импортлох, үйлдвэрлэх, ханган нийлүүлэх үйлчилгээг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тусгай зөвшөөрөл авсан хуулийн этгээд эрхэлнэ." 2 дугаар зүйл. Эрүүл мэндийн тухай хуулийн 11.1-ийн "эм хангамжийн," гэсний дараа "анагаах ухааны боловсрол," гэж, 23.3-ийн "дүрэм" гэсний дараа "анагаах ухааны" гэж, 26.1.3-ын "үйлчилгээ үзүүлэх" гэсний дараа "удирдамж," гэж, 28.2-ын "давтан сургах" гэсний дараа "мэргэшлийн зэрэг олгох" гэж, 42.3-ын "Эмнэл зүйн туршилт явуулах," гэсний дараа "судалгаа, шинжилгээний зорилгоор хүний цус, цусан бүтээгдэхүүн, биологийн шингэн, эд, эрхтэн авах, хэрэглэх" гэж, 51.1.7-ын "36.1" гэсний дараа "44, 441" гэж, 51.1.11-ийн "Энэ хуулийн" гэсний дараа "15.1.4," гэж, "281.1" гэсний дараа "29.2, 34.1," гэж тус тус нэмсүгэй. 3 дугаар зүйл. Эрүүл мэндийн тухай хуулийн дараахь зүйл, хэсэг, заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай: 1/ 3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 18 дахь заалт: "3.1.18. "эмнэлгийн тоног төхөөрөмж" гэж хүний бие махбодын бүтэц, үйл ажиллагаа, эмгэг, согогийг оношлох, эмчлэх, нөхөн сэргээх, хянах зориулалтаар бүтээгдсэн бие даасан ажиллагаа бүхий зүйлийг;" 2/ 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт: "8.1.3. эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, үйлдвэрлэлийн стандартыг боловсруулж эрх бүхий байгууллагаар шийдвэрлүүлэх, хөдөлмөрийн норм, нормативыг ажилтны эрх, ашиг сонирхолыг төлөөлөх байгууллагын саналыг харгалзан төрийн захиргааны холбогдох төв байгууллагатай хамтран баталж, хэрэгжилтийг зохион байгуулах;" 3/ 16 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг: "16.1. Эрүүл мэндийн магадлан итгэмжлэх байгууллага нь эрүүл мэндийн байгууллагын бүтэц, үйл ажиллагаа, эмнэлгийн тусламж, үйлчилгээний технологи, чанарт хөндлөнгийн шинжилгээ, үнэлгээ хийж, дүгнэлт гаргана. 16.2. Эрүүл мэндийн магадлан итгэмжлэлийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас эрх олгосон төрийн байгууллага, шинжээч хэрэгжүүлнэ. 16.3 Магадлан итгэмжлэх, шинжээч ажиллуулах журам, магадлан шинжлэх шалгуур, үйлчилгээний төлбөрийн хэмжээ, холбогдох зардлын жишгийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална." 4/ 17 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг: "17.1. Анагаах ухааны болон эм зүй, сувилахуйн боловсрол олгох тусгай зөвшөөрөл бүхий сургууль төгссөн эмч, сувилагч, эм зүйч, эм найруулагчид олгох мэргэжлийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл нь эмчлэх, сувилах, эм барих гэсэн төрөлтэй байна. 17.2. Эмнэлгийн мэргэжилтэнд эмчлэх, сувилах, эм барих үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олгоно. 17.3.Эмчлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг өрхийн, сум, сум дундын эмнэлэгт 2-оос доошгүй жил дадлагжагчаар ажиллаж мэргэжлийн шалгалт өгч тэнцсэн эмнэлгийн мэргэжилтэнд олгоно. 17.4. Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, хүчингүй болгох, дадлагажагчаар ажиллуулах журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална." 5/ 34 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг: "34.2. Нарийн төвөгтэй оношлогоо, мэс засал хийх, анагаах ухааны судалгаа, туршилтад оролцуулах бол тухайн иргэнээс, 18 насанд хүрээгүй хүүхэд, сэтгэцийн өвчний улмаас эрх зүйн чадамжгүй болох нь тогтоогдсон өвчтөний тухайд хууль ёсны төлөөлөгч /эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч/-өөс нь бичгээр зөвшөөрөл авна." 6/ 35 дугаар зүйлийн 2 дахь хэсэг: "35.2. Төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагаас эх, хүүхдэд үзүүлэх эмнэлгийн мэргэжлийн тусламж, үйлчилгээний төлбөрийг төр хариуцна." 7/ 44 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг: "44.2. Эмнэлгийн багаж, тоног төхөөрөмж, протез үйлдвэрлэх, худалдах, импортлоход тухайн бүтээгдэхүүний техникийн болон чанарын баталгаажуулалтын баримт бичгийг хавсаргасан байна." 4 дүгээр зүйл. Эрүүл мэндийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн гарчгийг "Эмнэлгийн мэргэжилтэнд мэргэжлийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгох" гэж, 21.2-ийн "эмнэлгийн төлбөргүй тусламж, үйлчилгээний зардал болон төрийн өмчийн эмнэлгийн байгууллага, өрхийн эмнэлгийн тогтмол" гэснийг "төрөөс хариуцах тусламж, үйлчилгээ нь нэн шаардлагатай тусламж, үйлчилгээнд хамаарах ба эдгээрийн" гэж, 22.2-ын "эмнэлгийн мэргэжилтэн" гэснийг "сувилагч" гэж, 22.3-ын "эмнэлгийн мэргэжилтэн" гэснийг "эм зүйч, эм найруулагч" гэж, 28.2-ын "эрүүл мэнд, боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагууд" гэснийг "эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дангаар буюу холбогдох төрийн захиргааны төв байгууллагатай" гэж, 281 дүгээр зүйлийн гарчгийг "Төрөөс төлбөрийг нь хариуцах эмнэлгийн тусламж, үйлчилгээ" гэж, 281.1-ийн "үйлчилгээг төлбөргүй үзүүлнэ" гэснийг "үйлчилгээний төлбөрийг төр хариуцна" гэж, 281.2-ын "төлбөргүй" гэснийг "төрөөс төлбөрийг нь хариуцах" гэж, 281.2-ын "281.1.2-т заасан өвчин эмгэгийн жагсаалтыг" гэснийг "281.1.6-д заасан өвчин эмгэгийн жагсаалт болон төр хариуцах зардлын хэмжээг" гэж, 44 дүгээр зүйлийн гарчиг болон 44.1-ийн "хэрэгсэл" гэснийг "багаж, тоног төхөөрөмж, протез" гэж, "8.1.8" гэсэн заалтын дугаарыг "8.1.10", "10.1.6" гэсэн заалтын дугаарыг "10.1.8", "261.1.3." гэсэн заалтын дугаарыг "261.1.4." гэж тус тус өөрчилсүгэй. 5 дугаар зүйл. Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "мэргэжлийн хяналтын", 281.1.2 дахь заалтаас "болон удаан хугацаанд нөхөх эмчилгээ шаардагдах зарим" гэснийг тус тус хассугай. 6 дугаар зүйл. Энэ хуулийг 2006 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ
Текст томруулах
A
A
A
