- Нүүр
- Монгол Улсын хууль
- ЭХ, ХҮҮХДЭД ТЭТГЭМЖ ОЛГОХ, ХҮҮХЭД, ЭХ, ГЭР БҮЛД МӨНГӨН ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХ ТУХАЙ /Хуулийн нэрийг 2007 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн хуулиар өөрчил

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ХҮҮХДЭД ТЭТГЭМЖ ОЛГОХ, ХҮҮХЭД, ГЭР БҮЛД МӨНГӨН ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 2007 оны 01 сарын 04 өдөр Төрийн ордон. Улаанбаатар хот 1 дүгээр зүйл. Хүүхдэд тэтгэмж олгох, хүүхэд, гэр бүлд мөнгөн тусламж үзүүлэх тухай хуульд дор дурдсан агуулгатай хэсэг нэмсүгэй: 1/ 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг: "4.4.Эх жирэмсний 5 сартайгаас эхлэн 12 сарын хугацаанд сар тутам тэтгэмж авах эрхтэй." 2/ 4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг: "4.5."Эхийн алдар" нэг, эсхүл хоёрдугаар зэргийн одонтой эх жилд нэг удаа мөнгөн тусламж давхардуулахгүйгээр авах эрхтэй." 3/ 6 дугаар зүйлийн 4 дэх хэсэг: "6.4.Энэ хуулийн 4.4-д заасан тэтгэмж авахын тулд дор дурдсан баримт бичиг бүрдүүлнэ: 6.4.1.иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар; 6.4.2.жирэмсэн үедээ эмнэлгийн хяналтад орсон тухай сум, өрхийн эмнэлгийн тодорхойлолт." 4/ 6 дугаар зүйлийн 5 дахь хэсэг: "6.5.Энэ хуулийн 4.5-д заасан тусламж авахын тулд дор дурдсан баримт бичиг бүрдүүлнэ: 6.5.1."Эхийн алдар" нэг, эсхүл хоёрдугаар зэргийн одонгийн үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар; 6.5.2. иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар." 2 дугаар зүйл. Хүүхдэд тэтгэмж олгох, хүүхэд, гэр бүлд мөнгөн тусламж үзүүлэх тухай хуулийн 1.1 дэх хэсгийн "Энэ хуулийн зорилт нь" гэсний дараа "эх," мөн хэсгийн "нэг удаа" гэсний дараа ", "Эхийн алдар" нэг, эсхүл хоёрдугаар зэргийн одонтой эхэд жилд нэг удаа" гэж тус тус нэмсүгэй. 3 дугаар зүйл. Хүүхдэд тэтгэмж олгох, хүүхэд, гэр бүлд мөнгөн тусламж үзүүлэх тухай хуулийн нэрийг "Эх, хүүхдэд тэтгэмж олгох, хүүхэд, эх, гэр бүлд мөнгөн тусламж үзүүлэх тухай", 6.4 дэх хэсгийн "6.3-т" гэснийг "6.5-д", 6.6 дахь хэсгийн "6.4, 6.5.-д" гэснийг "6.6, 6.7-д", 7.1 дэх хэсгийн "4.1-д" гэснийг "4.1, 4.4-д", мөн хэсгийн "4.2, 4.3-т" гэснийг "4.2, 4.3, 4.5-д", 8.1 дэх хэсгийн "4.1-д" гэснийг "4.1, 4.4 -д", мөн хэсгийн ""4.2, 4.3-т" гэснийг "4.2, 4.3, 4.5-д" гэж өөрчилсүгэй. 4 дүгээр зүйл. Энэ хуулийн 4.4, 4.5 дахь хэсгийн дугаарыг "4.6, 4.7" гэж, 6.4, 6.5, 6.6 дахь хэсгийн дугаарыг "6.6, 6.7, 6.8" гэж өөрчилсүгэй. 5 дугаар зүйл. Энэ хуулийг 2007 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ
Текст томруулах
A
A
A
