- Нүүр
- Монгол Улсын хууль
- ЭХ, ХҮҮХДЭД ТЭТГЭМЖ ОЛГОХ, ХҮҮХЭД, ЭХ, ГЭР БҮЛД МӨНГӨН ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХ ТУХАЙ /Хуулийн нэрийг 2007 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн хуулиар өөрчил

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ЭХ, ХҮҮХДЭД ТЭТГЭМЖ ОЛГОХ, ХҮҮХЭД, ЭХ, ГЭР БҮЛД МӨНГӨН ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 2007 оны 02 сарын 06 өдөр Төрийн ордон. Улаанбаатар хот 1 дүгээр зүйл. Эх, хүүхдэд тэтгэмж олгох, хүүхэд, эх, гэр бүлд мөнгөн тусламж үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлд "3.1.4. "залуу гэр бүл" гэж нөхөр, эхнэрийн аль аль нь 35 хүртэлх насны гэрлэгчдийг." гэсэн заалт нэмсүгэй. 2 дугаар зүйл. Эх, хүүхдэд тэтгэмж олгох, хүүхэд, эх, гэр бүлд мөнгөн тусламж үзүүлэх тухай хуулийн 4.2-ын "3.1.3" гэсний дараа "3.1.4" гэж нэмсүгэй. 3 дугаар зүйл. Энэ хуулийг 2007 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ
Текст томруулах
A
A
A
