- Нүүр
- Монгол Улсын хууль
- ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУХАЙ /Энэ хуулийг 2011 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 2006 оны 12 сарын 22 өдөр Төрийн ордон. Улаанбаатар хот 1 дүгээр зүйл. Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд дор дурдсан агуулгатай хэсэг нэмсүгэй. "11.5.Аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын даргыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөж аймаг, нийслэлийн Засаг дарга, сум, дүүргийн эрүүл мэндийн төв, эмнэлгийн даргыг аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын даргатай зөвшилцөж сум, дүүргийн Засаг дарга тус тус томилж чөлөөлнө. 11.6.Аймаг, нийслэл, дүүргийн эрүүл мэндийн газрын даргыг эрүүл мэндийн салбарын мэргэжилтэй, тухайн салбарт 3-аас доошгүй жил ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас Төрийн албаны тухай хуулийн 17.1-д заасны дагуу сонгон шалгаруулж томилно." МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ
Текст томруулах
A
A
A
