A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын хууль
  • МОНГОЛ УЛСЫН ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬ /Энэ хуулийг 2008 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ МОНГОЛ УЛСЫН ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 2006 оны 12 сарын 22 өдөр Төрийн ордон. Улаанбаатар хот 1 дүгээр зүйл. Монгол Улсын татварын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлд дор дурдсан агуулгатай 7 дахь хэсэг нэмсүгэй: "7.Аймаг, нийслэл, дүүргийн татварын газар, хэлтсийн даргыг санхүү, эдийн засгийн мэргэжилтэй, татварын албанд 3-аас доошгүй жил ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас Төрийн албаны тухай хуулийн 17.1-д заасны дагуу сонгон шалгаруулж томилно." 2 дугаар зүйл. Монгол Улсын татварын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай: "4.Аймаг, нийслэлийн татварын газар, хэлтсийн даргыг Үндэсний татварын ерөнхий газрын даргатай зөвшилцөж аймаг, нийслэлийн Засаг дарга, дүүргийн татварын хэлтсийн даргыг нийслэлийн татварын газрын даргатай зөвшилцөж дүүргийн Засаг дарга тус тус томилж, чөлөөлнө." МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ

Хэвлэх