A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын хууль
  • ЗАРИМ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮНИЙН ӨСӨЛТИЙН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ /Энэ хуулийг 2009 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар 2011 оны 01 дүгээр сарын 01-ний
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ЗАРИМ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮНИЙН ӨСӨЛТИЙН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 2006 оны 12 сарын 21 өдөр Төрийн ордон. Улаанбаатар хот 1 дүгээр зүйл. Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хуулийн 4.1.4 дэх заалт, 6.2 дахь хэсгийн "Лондонгийн металлын бирж дээрх" гэснийг "дэлхийн зах зээлийн үнийг харгалзан Монголбанкнаас зарласан " гэж тус тус өөрчилсүгэй. 2 дугаар зүйл. Энэ хуулийг 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ

Хэвлэх