- Нүүр
- Монгол Улсын хууль
- КОМПАНИЙН ТУХАЙ /Энэ хуулийг 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2005 оны 11 сарын 17 өдөр Төрийн ордон. Улаанбаатар хот КОМПАНИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 1 дүгээр зүйл. Компанийн тухай хуулийн 13.3, 94.2 дахь хэсгийн "Үнэт цаасны хорооноос" гэснийг "Санхүүгийн зохицуулах хорооноос" гэж, 13.9 дэх хэсгийн "Үнэт цаасны тухай хуульд заасан журмын дагуу Үнэт цаасны хороонд" гэснийг "Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд заасан журмын дагуу Санхүүгийн зохицуулах хороонд" гэж, 43.3 дахь хэсгийн "Үнэт цаасны тухай хуульд заасны дагуу Үнэт цаасны хороонд" гэснийг "Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд заасны дагуу Санхүүгийн зохицуулах хороонд" гэж, 59.1 дэх хэсгийн "Үнэт цаасны хороонд" гэснийг "Санхүүгийн зохицуулах хороонд" гэж, 18.6, 58.2, 66.2, 93.1, 96.1 дэх хэсэг, 91.7.4, 94.3.4 дэх заалтын "Үнэт цаасны хороо" гэснийг "Санхүүгийн зохицуулах хороо" гэж тус тус өөрчилсүгэй. 2 дугаар зүйл. Энэ хуулийг Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ
Текст томруулах
A
A
A
