- Нүүр
- Монгол Улсын хууль
- ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУХАЙ /Энэ хуулийг 2011 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 1998 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хот ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 1 дүгээр зүйл.Эрүүл мэндийн тухай хуулийн 3.1.13-ын "аюул бүхий" гэсний дараа "олон улсын хөл хориот"; 3.1.15-ын "чиглэгдсэн" гэсний дараа "эмчийн" гэж тус тус нэмсүгэй. 2 дугаар зүйл.Эрүүл мэндийн тухай хуулийн3.1.2; 48.1.8 дахь заалтуудыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:. 1/3 дугаар зүйлийн 1 дүгээр хэсгийн 2 дугаар заалт: "3.1.2."эрүүл мэндийг хамгаалах" гэж хүн амд үзүүлэх нийгмийн эрүүл мэндийн болон эмнэлгийн тусламж, үйлчилгээг зохион байгуулах замаар хүн амын эрүүл мэндийг хангахад чиглэсэн анагаах ухаан, нийгэм, эдийн засгийн цогц арга хэмжээг. 2/48 дугаар зүйлийн 1 дүгээр хэсгийн 8 дугаар заалт: "48.1.8.эрүүл мэндийн байгууллагын шаардлага, зөвлөмжийн дагуу дархлаажуулалтад хамрагдах." 3 дугаар зүйл.Эрүүл мэндийн тухай хуулийн 3.1.5-ын "эмчлэх" гэснийг "илааршуулах, сэргээн засах" гэж өөрчилсүгэй. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ
Текст томруулах
A
A
A
