- Нүүр
- Монгол Улсын хууль
- ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУХАЙ /Энэ хуулийг 2011 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2000 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хот ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 1 дүгээр зүйл.Эрүүл мэндийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг "30.2.Дархлаажуулалтыг зохион байгуулах асуудлыг холбогдох хуулиар зохицуулна." гэж өөрчлөн найруулсугай. 2 дугаар зүйл.Эрүүл мэндийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 11 дэх заалтын " вакциныг" гэснийг "дархлаажуулах бэлдмэлийг" гэж өөрчилсүгэй. 3 дугаар зүйл. Энэ хуулийг Дархлаажуулалтын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ
Текст томруулах
A
A
A
