- Нүүр
- Монгол Улсын хууль
- ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУХАЙ /Энэ хуулийг 2011 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2007 оны 12 сарын 21 өдөр Төрийн ордон, Улаанбаатар хот ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 1 дүгээр зүйл. Эрүүл мэндийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 3, 6, 22 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай: 1/ 17 дугаар зүйлийн 3 дахь хэсэг: "17.3.Эмчлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг анагаах ухааны боловсрол олгох тусгай зөвшөөрөл бүхий сургууль төгссөн дараахь эмнэлгийн мэргэжилтэнд олгоно: 17.3.1.өрх, сум, тосгон, сум дундын эмнэлэгт эхний жилд, аймаг, хот, дүүргийн нэгдсэн эмнэлэг, дүүргийн эрүүл мэндийн төв, бүсийн оношилгоо, эмчилгээний төв, нүүр ам судлал, уламжлалт анагаах ухааны чиглэлээрх хувийн хэвшлийн эмнэлэгт хоёр дахь жилдээ тус тус дадлагажигчаар ажилласан, мэргэжлийн шалгалт өгч тэнцсэн их эмч; 17.3.2.мэргэжлийн шалгалт өгч тэнцсэн бага эмч." 2/ 17 дугаар зүйлийн 6 дахь хэсэг: "17.6.Дадлагажигчаар ажиллуулахад эмчлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл шаардлагагүй." 3/ 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэг: "22.1."Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан их эмч, бага эмч энэ хуулийн 17.1-д заасан эмчлэх үйл ажиллагаа эрхлэнэ." МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН
Текст томруулах
A
A
A
