A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын хууль
  • ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТУХАЙ /2011 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2008 оны 01 сарын 15 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 1 дүгээр зүйл.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд дор дурдсан агуулгатай зүйл, хэсэг, заалт нэмсүгэй: 1/ "121 дугаар зүйл. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний онцлогт тохирсон хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээ, арга хэмжээ зохион байгуулах 121.1.Хөдөлмөрийн зах зээлд бие даан оролцох боломжгүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор байгуулагдсан хөдөлмөр сургалтын төв, аж ахуйн нэгж, байгууллагын дэргэдэх үйлдвэрлэлийн тусгай цех, тасгийн үйл ажиллагаанд санхүүгийн дэмжлэг үзүүлж болно. 121.2. Хөдөлмөр эрхлэлтийн алба нь хөгжлийн бэрхшээлтэй иргэний онцлогт тохирох ур чадварыг сорилын аргаар тодорхойлж, дүгнэлт гаргасны үндсэн дээр хөдөлмөрт бэлтгэх үйлчилгээ үзүүлнэ. 121.3.Хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгэлтэй хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажлын байраар хангасан, нийгмийн асуудлыг нь шийдвэрлэсэн ажил олгогчийг тусгай болзлын дагуу шалгаруулна." 2/ 3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт: "3.1.7. "хөгжлийн бэрхшээлтэй иргэн" гэж Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуулийн 3.1 дэх хэсэгт заасан хөдөлмөрийн насны, хөдөлмөр эрхлэх чадварыг нь хөдөлмөр эрхлэлтийн албанаас сорилын аргаар тодорхойлсон иргэнийг; " 3/ 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 4 дэх заалт : "4.2.4. хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөрлөх тэгш боломжийг хангах." 4/ 5 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 4 дэх заалт: "5.3.4. хөгжлийн бэрхшээлтэй иргэний онцлогт тохирсон хөдөлмөр эрхлэлтийг дэмжих;" 5/ 8 дугаар зүйлийн 5 дахь хэсэг: "8.5. Хөдөлмөр эрхлэлтийн орон нутгийн алба нь ажилд зуучлагдсан хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ажил олгогчтой гэрээ байгуулж, хэрэгжилтэд хяналт тавина." 6/ 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 6, 7 дахь заалт: "9.1.6. хөдөлмөр эрхлэлтийн орон нутгийн албанд бүртгэлтэй хөгжлийн бэрхшээлтэй иргэн; 9.1.7. сургууль завсардсан, насанд хүрээгүй хүн." 7/ 11 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг: "11.4. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг 24 сараас доошгүй хугацаагаар ажлын байраар хангасан ажил олгогчид хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-10 дахин нэмэгдүүлсэн хэмжээний урамшууллыг ажиллуулсан хугацааг харгалзан олгоно." 8/ 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 9 дэх заалт: "15.1.9. хөгжлийн бэрхшээлтэй иргэний онцлогт тохирсон хөдөлмөр эрхлэлтийг дэмжих;" 9/ 22 дугаар зүйлийн 5 дахь хэсэг: "22.5. Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 111 дүгээр зүйлд заасны дагуу авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар хөдөлмөр эрхлэлтийн орон нутгийн албанд улирал тутам мэдээ, тайлан ирүүлнэ." 2 дугаар зүйл. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай: "11.1.2.Хөдөлмөрийн чадвараа 50-иас дээш хувиар алдсан хөгжлийн бэрхшээлтэй иргэн;" 3 дугаар зүйл. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 7.1-ийн "хангах" гэсний дараа ",хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг хөдөлмөрт бэлтгэх", 12.2-ын "цэвэрлэх" гэсний дараа "хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тусгай зориулалтын зам, орц, гарцыг барих", 10.1-ийн "эрхлэгчид" гэсний дараа "хөгжлийн бэрхшээлтэй иргэнд" гэж тус тус нэмсүгэй. 4 дүгээр зүйл. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн "5.3.4" гэсэн заалтын дугаарыг "5.3.5" гэж өөрчилсүгэй. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН

Хэвлэх