- Нүүр
- Монгол Улсын хууль
- ЭХ, ХҮҮХДЭД ТЭТГЭМЖ ОЛГОХ, ХҮҮХЭД, ЭХ, ГЭР БҮЛД МӨНГӨН ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХ ТУХАЙ /Хуулийн нэрийг 2007 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн хуулиар өөрчил

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2008 оны 01 сарын 15 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот ЭХ, ХҮҮХДЭД ТЭТГЭМЖ ОЛГОХ, ХҮҮХЭД, ЭХ, ГЭР БҮЛД МӨНГӨН ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 1 дүгээр зүйл. Эх, хүүхдэд тэтгэмж олгох, хүүхэд, эх, гэр бүлд мөнгөн тусламж үзүүлэх тухай хуулийн 2, 8, 9 дүгээр зүйлд дор дурдсан агуулга бүхий хэсгийг нэмсүгэй: 1/ 2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг : "2.2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө." 2/ 8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг : "8.4. Энэ хуульд заасан тэтгэмж олгох, мөнгөн тусламж үзүүлэх журмыг Засгийн газар батална." 3/ 9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг : "9.3. Хуурамч баримт бичиг бүрдүүлэх, худал мэдээлэх зэргээр энэ хуульд заасан тэтгэмж, мөнгөн тусламж тогтоолгосон гэм буруутай этгээдээр эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хохирлыг нөхөн төлүүлнэ." 2 дугаар зүйл. Эх, хүүхдэд тэтгэмж олгох, хүүхэд, эх, гэр бүлд мөнгөн тусламж үзүүлэх тухай хуулийн 4.6-ын "тэтгэмж" гэсний дараа ",4.3-д заасан мөнгөн тусламж", 4.4-ийн "авах эрхтэй." гэсний дараа "Хэрэв эх хүүхдээ төрүүлсний дараа нас барсан бол уг хүүхдийн эцэг, эсхүл хууль ёсны асран хамгаалагч, үрчилж авсан эх нь тэтгэмжийг үргэлжлүүлэн авах эрхтэй.", 4.7-ийн "тэтгэмж" гэсний дараа ", 4.3-д заасан мөнгөн тусламж" гэж тус тус нэмсүгэй. 3 дугаар зүйл. Эх, хүүхдэд тэтгэмж олгох, хүүхэд, эх, гэр бүлд мөнгөн тусламж үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3 дахь заалт, 6.8 дахь хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай: 1/6 дугаар зүйлийн 6.1.3 дахь заалт: "6.1.3. тухайн сум, хороонд оршин суугааг нотолсон сум, хорооны Засаг даргын тодорхойлолт. 2/6 дугаар зүйлийн 8 дахь хэсэг: "6.8. Сумын Засаг дарга, дүүргийн нийгмийн халамж, үйлчилгээний байгууллага нь энэ хуулийн 6.6, 6.7-д заасан баримт бичгийг үндэслэн тэтгэмж олгох, мөнгөн тусламж үзүүлэх тухай захирамж, тушаал гаргана." 4 дүгээр зүйл. Эх, хүүхдэд тэтгэмж олгох, хүүхэд, эх, гэр бүлд мөнгөн тусламж үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийг хүчингүй болсонд тооцсугай. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН
Текст томруулах
A
A
A
