- Нүүр
- Монгол Улсын хууль
- ГААЛИЙН ТУХАЙ /Энэ хуулийг 2008 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2007 оны 08 сарын 09 өдөр Төрийн ордон, Улаанбаатар хот ГААЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 1 дүгээр зүйл.Гаалийн тухай хуулийн 90 дүгээр зүйлийн гарчиг, мөн зүйлийн 1 дэх хэсгийг дараахь байдлаар өөрчлөн найруулсугай. 1/90 дүгээр зүйлийн гарчиг, мөн зүйлийн 1 дэх хэсэг: "90 дүгээр зүйл. Гаалийн зөрчлийг цагдаагийн байгууллагад шилжүүлэх 1.Гаалийн хууль тогтоомж зөрчсөн үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй бол гаалийн улсын байцаагч хуульд заасан хойшлуулшгүй ажиллагаа явуулж тэмдэглэл үйлдэн, уг үйлдлийг шалгуулахаар цагдаагийн байгууллагад шилжүүлнэ." 2 дугаар зүйл. Гаалийн тухай хуулийн 90 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай. 3 дугаар зүйл. Энэ хуулийг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН
Текст томруулах
A
A
A
