A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын хууль
  • ГАДААДЫН ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ /Энэ хуулийг 2010 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 1997 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хот ГАДААДЫН ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 1 дүгээр зүйл.Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд дор дурдсан агуулгатай 111 дүгээр зүйл, 19 дүгээр зүйлийн 5, 22 дугаар зүйлийн 5,6 дахь хэсэг, 26 дугаар зүйлийн 8,9 дэх хэсгийг тус тус нэмсүгэй: 1/111 дүгээр зүйл: "111 дүгээр зүйл.Гадаадын иргэдийн иргэний гэр бүлийн байдлын бүртгэл Гадаадын иргэнд холбогдсон иргэний гэр бүлийн байдлын бүртгэлийг нийслэлд Иргэний бүртгэл мэдээллийн улсын төв, аймагт аймгийн Засаг даргын Тамгын газар эрхлэн явуулна." 2/19 дүгээр зүйлийн 5 дахь заалт: "5/Монгол Улсад амьдрах, буцаж явах хөрөнгийн эх үүсвэрийн баталгаагүй бол." 3/22 дугаар зүйлийн 5,6 дахь хэсэг: "5.Монгол Улсын харьяат иргэнтэй гэр бүл болсон бөгөөд 90 хоногоос дээш хугацаагаар Монгол Улсад оршин суугаа гадаадын иргэнийг байнга оршин суугч гэнэ. 6.Монгол Улсад хувийн хэргээр 90 хоногоос 5 жил хүртэл хугацаагаар оршин суугаа гадаадын иргэнийг хувийн хэргээр удаан хугацаагаар оршин суугч гэнэ." 4/26 дугаар зүйлийн 8,9 дэх хэсэг: "8.Монгол Улсад зорчигч, дамжин өнгөрөгч, хил орчмын нутаг дэвсгэрт зорчих үнэмлэхээр зорчигч гадаадын иргэний бүртгэлийг Хилийн цэргийг удирдах газар, хяналтыг Засгийн газраас эрх олгосон төрийн захиргааны байгууллага зохион байгуулж холбогдох байгууллагыг шаардлагатай мэдээллээр хангана. 9.Гадаадын иргэнтэй холбоотой бүх төрлийн мэдээг холбогдох төрийн захиргааны байгууллагууд Зөвлөлд тогтоосон хугацаанд ирүүлж байна." 2 дугаар зүйл.Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйл, 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 13 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 14, 15, 16 дугаар зүйл, 18 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 19 дүгээр зүйлийн З дахь хэсэг, 22 дугаар зүйлийн 2,3,4 дэх хэсэг, 23, 24 дүгээр зүйл, 25 дугаар зүйлийн 1,2,3 дахь хэсэг, 26 дугаар зүйлийн 1,3,6 дахь хэсэг, 28 дугаар зүйлийн 1,2 дахь хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай: 1/11 дүгээр зүйл: "11 дүгээр зүйл.Хөдөлмөр эрхлэх 1.Монгол Улсад хувийн хэргээр удаан хугацаагаар оршин суугч, байнга оршин суугч, цагаач гадаадын иргэн нь хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв буюу түүний эрх олгосон байгууллагын зөвшөөрөлтэйгээр энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар хориглосноос өөр ажил, албан тушаал эрхлэх, гадаадын байгууллагад ажиллах, аж ахуйн нэгж байгуулан үйлдвэрлэл, үйлчилгээ явуулж болно. 2.Монгол Улсад Засгийн газар хоорондын болон эрх бүхий байгууллагын гэрээний үндсэн дээр ажил, албан тушаал эрхэлж, суралцаж байгаа, түүнчлэн төрийн бус болон олон улсын байгууллагын төлөөлөгчийн газар ажиллаж байгаа гадаадын иргэн гэрээний хугацаа дууссан буюу хугацаанаас өмнө гэрээгээ цуцалсаны дараа хүсэлт гаргавал уг асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрөлтэйгээр өөр аж ахуйн нэгж, байгууллага, иргэнтэй гэрээ байгуулан ажиллаж, суралцаж болно. 3.Монгол Улсад хувийн хэргээр удаан хугацаагаар оршин суугч болон байнга оршин суугч, цагаачаас бусад гадаадын иргэн ирсэн зорилгоосоо гадуур орлого олохоор хувиараа буюу аж ахуйн нэгж, байгууллагад ажил, албан тушаал эрхэлж болохгүй. 4.Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа аж ахуйн аливаа нэгж, байгууллага, иргэн хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв буюу түүний эрх олгосон байгууллагын зөвшөөрлийн үндсэн дээр гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай гэрээ байгуулж болно." 2/12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг: "1.Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол Монгол Улсад зорчих гадаадын иргэн Монгол Улсын виз /цаашид "виз" гэнэ/ авсан байна. 3/13 дугаар зүйлийн 2 дахь хэсэг: "2.Гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын эрх олгосноор Хилийн цэргийг удирдах газар, Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төв, Монгол Улсын өргөмжит консул виз олгож болно." 4/14 дүгээр зүйл: "14 дүгээр зүйл.Виз олгох байгууллагын эрх, үүрэг 1.Гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага виз олгох талаар дараахь эрх, үүрэгтэй: 1/бүх төрөл, зориулалт, зэрэглэлийн виз олгох; 2/олгогдсон визийн төрөл, зориулалт, зэрэглэлийн үндэслэлийг хянаж өөрчлөх; 3/виз олгохоос татгалзах, түүний хугацааг богиносгох, сунгах, олгосон визийг хүчингүй болгох; 4/Монгол Улсын хилийн олон улсын зорчигч, тээврийн хэрэгслийн харилцааны нээлттэй боомт дээр виз олгох зөвшөөрлийг эрх бүхий байгууллагад өгөх; 5/Монгол Улсын визийн нэгдсэн бүртгэлийг хөтлөх; 6/виз олгох үйл ажиллагааг нэгтгэн зохицуулах. 2.Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төв виз олгох талаар дараахь эрх, үүрэгтэй: 1/Монгол Улсад байнга оршин суугч, цагаач гадаадын иргэн, харьяалалгүй хүнд гарах, гарах-орох виз олгох; 2/хууль тогтоомжид заасан үндэслэл байвал виз олгохоос татгалзах, олгосон визийг хүчингүй болгох; 3/Монгол Улсад байнга оршин суугч, цагаач гадаадын иргэн, харьяалалгүй хүнд олгосон визийн нэгдсэн бүртгэлийг хөтөлнө. З.Хилийн цэргийг удирдах газар виз олгох талаар дараахь эрх, үүрэгтэй: 1/Монгол Улсын олон улсын зорчигч, тээврийн хэрэгслийн харилцааны нээлттэй хилийн боомт дээр Монгол Улсад зорчигчдод орох-гарах,дамжин өнгөрөх, зайлшгүй шаардлагатай тохиолдолд гарах виз олгох; 2/хууль тогтоомжид заасан үндэслэл байвал виз олгохоос татгалзах; 3/олгосон визийн бүртгэл хөтлөх. 4.Гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын эрх олгосноор Монгол Улсын өргөмжит консул Монгол улсад орох, орох-гарах, дамжин өнгөрөх виз олгож болно." 5/15 дугаар зүйл: "15 дугаар зүйл.Виз олгох үндэслэл 1.Монгол Улсад албан хэргээр зорчих гадаадын иргэнд дараахь үндэслэлийн аль нэг нь байвал виз олгож болно: 1/Монгол Улсын төрийн болон засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн өөрөө удирдах байгууллага, Улсын Их Хуралд суудал бүхий намын урилгатай бол; 2/Монгол Улсад суугаа гадаадын дипломат төлөөлөгчийн болон консулын газар, Нэгдсэн Үндэстний Байгууллага, түүний төрөлжсөн байгууллагын суурин төлөөлөгчийн газарт ажиллах гадаадын иргэд, тэдгээрийн гэр бүлийн гишүүний талаар тухайн газар байгууллагыг харьяалах улс, олон улсын байгууллагын албан ёсны хүсэлт, Монгол Улсын олон улсын гэрээний заалттай бол; 3/Монгол Улсад Засгийн газар хоорондын гэрээгээр хөдөлмөр эрхлэх, суралцах түүнчлэн гадаадын төрийн бус болон олон улсын байгууллагын төлөөлөгчийн газар, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн удирдах бүрэлдэхүүнд ажиллахаар ирэх гадаадын иргэний хувьд гэрээ, тухайн асуудлыг эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрөлтэй бол; 2.Монгол Улсад хувийн хэргээр зорчих гадаадын иргэнд дараахь үндэслэлийн аль нэг нь байвал виз олгож болно: 1/Монгол Улсад оршин суух, буцаж явах хөрөнгийн эх үүсвэртэй бөгөөд түүнийгээ нотолсон баталгааг тухайн гадаадын иргэнээс буюу Монгол Улсад хүлээн авах байгууллага, иргэнээс гаргасан бол; 2/Монгол Улсад хувийн хэргээр байнга оршин суух гадаадын иргэнд Монгол Улсын хууль болон олон улсын гэрээгээр хүлээн зөвшөөрөгдсөн гэрлэлтийн гэрчилгээтэй бол; 3/аялан жуулчлах, эмчлүүлж сувилуулах, ёслолд оролцох, гачигдал зэргээр ирэх тохиолдолд холбогдох гэрээ, урилга, Монгол Улсын хүлээн авах байгууллагын зөвшөөрөлтэй бол; 4/ажил, албан тушаал эрхлэх, эрдэм шинжилгээний ажил хийх болон суралцах зорилгоор гадаад орноос ирэх хүмүүсийн хувьд тухайн асуудлыг эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрөлтэй бол; 5/энэ зүйлийн 2 дахь хэсгийн 1,3,4 дэх хэсэгт зааснаас бусад тохиолдолд аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүний хүсэлтээр нийслэлд Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төв, аймагт цагдаагийн байгууллагаас зөвшөөрч олгосон урилгатай бол; З.Монгол Улсад цагаачлах гадаадын иргэнд дараахь үндэслэл байвал виз олгоно: 1/Монгол Улсын эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй бол; 2/тухайн хүн Монгол Улсад оршин суух хөрөнгийн эх үүсвэртэй бөгөөд түүнийгээ нотолсон баталгааг гаргасан бол. 4.Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол Монгол Улсад зорчигч гадаадын иргэнд урилгагүйгээр виз олгож болно." 6/16 дугаар зүйл: "16 дугаар зүйл.Визийн хугацаа 1.Монгол Улсын визийг дор дурдсан хугацаагаар олгоно: 1/Монгол Улсад зорчигч гадаадын иргэнд орох-гарах визийг ЗО хүртэл хоног; 2/Монгол Улсад түр оршин суугч гадаадын иргэнд 90 хүртэл хоног; 3/олон удаагийн визийг 6, 12 сар; 4/гарах визийг 30 хүртэл хоног; 5/дамжин өнгөрөх визийг 7 хүртэл хоног; 6/Монгол Улсад байнга оршин суугч, цагаач гадаадын иргэн, харьяалалгүй хүнд гарах-орох визийг 90 хүртэл хоног. 2.Монгол Улсад зорчигч болон түр оршин суугч гадаадын иргэнд олгосон визийн хугацааг нэг удаа 30 хүртэл хоногийн хугацаагаар сунгаж болно." 7/18 дугаар зүйлийн 2 дахь хэсэг: "2.Гадаадын иргэн олон улсын нислэгээр Монгол Улсын нутгаар 24 цагийн дотор визгүйгээр дамжин өнгөрч болно. 8/19 дүгээр зүйлийн З дахь хэсэг: "3/тааламжгүй этгээд гэж зарлагдсан буюу Монгол Улсаас албадан гаргагдсан бол;" 9/22 дугаар зүйлийн 2,3,4 дэх хэсэг "2. Монгол Улсад хувийн хэргээр 90 хүртэл хоногийн хугацаагаар байгаа гадаадын иргэнийг түр оршин суугч гэнэ. 3.Монгол Улсад Засгийн газар хоорондын гэрээгээр суралцах, ажил, албан тушаал эрхлэх, гадаадын төрийн бус болон олон улсын байгууллагын төлөөлөгчийн газар, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн удирдах бүрэлдэхүүнд ажиллах болон тэдэнтэй адилтгах албан тушаал эрхлэн 90 хоногоос дээш хугацаагаар оршин суух гадаадын иргэнийг албан хэргээр удаан хугацаагаар оршин суугч гэнэ. 4.Хувийн хэргээр Монгол Улсад амьдрахаар 5 жилээс дээш хугацаагаар ирсэн гадаадын иргэнийг цагаач гэнэ." 10/23 дугаар зүйл: "23 дугаар зүйл.Оршин суух хугацаа сунгах 1.Монгол Улсад албан болон хувийн хэргээр зорчигч, түр оршин суугч, албан хэргээр удаан хугацаагаар оршин суугч гадаадын иргэний оршин суух хугацаагаа сунгуулах тухай хүсэлтийг уг асуудлыг эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тус тусын чиглэлээр хүлээн авч, хянан үзэж, зөвшөөрөх эсэхээ үндэслэлтэйгээр тодорхойлно. 2.Монгол Улсад хувийн хэргээр удаан хугацаагаар болон байнга оршин суугч, цагаач гадаадын иргэний оршин суух хугацаагаа сунгуулах тухай хүсэлтийг Зөвлөл хянан шийдвэрлэнэ." 11/24 дүгээр зүйл: "24 дүгээр зүйл.Монгол Улсад хувийн хэргээр удаан хугацаагаар болон байнга оршин суугч, цагаач гадаадын иргэдийн тоо, бүтэц 1.Монгол Улсын нутаг дэвсгэрт хувийн хэргээр удаан хугацаагаар болон байнга оршин суугч, цагаач гадаадын иргэдийн тоо нь Монгол Улсын харьяат хүн амын 1 хувь, үүний дотор нэг улсын иргэн О, ЗЗ хувь хүртэл байж болно. 2.Монгол Улсын нутаг дэвсгэрт хувийн хэргээр удаан хугацаагаар болон байнга оршин суугч, цагаач гадаадын иргэдийн тоо нь Монгол Улсын харьяат хүн амын О,8 хувиас доош байгаа нөхцөлд Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал тус улсад оруулж болох цагаач гадаадын иргэдийн тоо, бүтэц болон засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид оршин суух цагаачийн тоог улс орноор нь бүрэн эрхийнхээ хугацаанд нэг удаа, О,8 хувиас дээш гарсан нөхцөлд жил тутам тогтооно." 12/25 дугаар зүйлийн 1,2,3 дахь хэсэг: "1.Монгол Улсад байнга оршин суух, цагаачлан ирэх гадаадын иргэний хүсэлт, шаардагдах бусад баримт бичгийг Зөвлөл хянан үзээд улс орны дотоод нөхцөл байдал, эдийн засгийн чадамж, хүлээн авах байгууллагын захиалга, байнга оршин суух, цагаачлах хүний боловсрол, мэргэжлийг харгалзан цагаачлах зөвшөөрлийг 5 жилээр оршин суух зөвшөөрлийг 90 хоногоос дээш хугацаагаар тус тус олгоно. 2.Байнга оршин суугч, цагаач гадаадын иргэний оршин суух хугацааг сунгах асуудлыг хувийн хэргээр удаан хугацаагаар оршин суугч болон байнга оршин суугч, цагаач гадаадын иргэдийн нэг улсаас байвал зохих тоонд багтаан Зөвлөл шийдвэрлэнэ.Монгол Улсад байнга оршин суугч болон цагаачлан суугаа 55, түүнээс дээш насны гадаадын иргэний Монгол Улсад оршин суух зөвшөөрлийг тухайн гадаадын иргэнийг харьяалсан улстай энэ талаар харилцан адил байх зарчмыг баримтлан Зөвлөл хугацаагүй олгож болно. 3.Монгол Улсад цагаачлан ирсэн гадаадын иргэн жилд 90 хоногоос дээш хугацаагаар тус улсын нутаг дэвсгэрт байгаагүй бол цагаачлан суух зөвшөөрлийг цуцлах эсэхийг Зөвлөл тухай бүр хянан шийдвэрлэнэ.Цагаачлан суух зөвшөөрлийг буцаан авахаар шийдвэрлэсэн бол энэ тухай цагаачлан суугаа гадаадын иргэнд мэдэгдэх бөгөөд тухайн хүн уг шийдвэрийг эс зөвшөөрвөл мэдэгдэл хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй." 13/26 дугаар зүйлийн 1,3,6 дахь хэсэг: "1.Монгол Улсад төрийн болон засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн өөрөө удирдах байгууллагын урилгаар ирсэн болон зорчигчоос бусад гадаадын иргэнийг урьж ирүүлсэн аж ахуйн нэгж, байгууллага, иргэн тэдгээрийг ирсэн өдрөөс нь хойш 1О хоногийн дотор нийслэлд Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төвд, аймагт цагдаагийн байгууллагад бүртгүүлнэ. 3.Монгол Улсад албан ёсны зөвшөөрөлтэй гадаадын хөрөнгө оруулалттай болон гадаадын компани, гадаадын төрийн бус болон олон улсын байгууллагын төлөөлөгчийн газарт ажиллахаар ирсэн гадаадын иргэн эрх бүхий байгууллагын олгосон зөвшөөрлийн дагуу нийслэлд Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төвд, аймагт цагдаагийн байгууллагад 10 хоногийн дотор бүртгүүлнэ. 6.Монгол Улсад албан болон хувийн хэргээр удаан хугацаагаар оршин суугч, байнга оршин суугч, цагаач гадаадын иргэн байнга оршин суугаа газраасаа өөр засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн нутаг дэвсгэрт 7 хоногоос дээш хугацаагаар хувийн хэргээр зорчвол очсон газрынхаа цагдаагийн байгууллагад бүртгүүлнэ." 14/28 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэг: "1.Монгол Улсын нутаг дэвсгэрт байнга оршин суугч, цагаач гадаадын иргэн, харьяалалгүй хүнд Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төвөөс засаг захиргаа, нутаг дэвсгэрийн аль нэгжийн оршин суугч болохыг тодорхойлсон "Монгол Улсад оршин суух үнэмлэх" олгоно. 2.Монгол Улсад байнга оршин суугч, цагаач гадаадын иргэн, харьяалалгүй хүн гадаадад зорчихдоо оршин суух үнэмлэхээ нийслэлд Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төвд, аймагт цагдаагийн байгууллагад хадгалуулж, бүрмөсөн явах тохиолдолд хураалгана." МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Ц.ЭЛБЭГДОРЖ

Хэвлэх