A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын хууль
  • МОНГОЛ УЛСЫН ТЭМДЭГТИЙН ХУРААМЖИЙН ХУУЛЬ Энэ хуулийг 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 1997 оны 05 дугаар 02-ны өдөр Улаанбаатар хот МОНГОЛ УЛСЫН ТЭМДЭГТИЙН ХУРААМЖИЙН ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 1 дүгээр зүйл.Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай: "7 дугаар зүйл.Нотариатын үйлчилгээний хураамжийн хэмжээ 1.Нотариатын үйлчилгээ үзүүлэхэд дор дурдсан хэмжээний хураамж хураана: 1/эд хөрөнгийн бус, үнэлж болохгүй гэрээ,хэлцэл гэрчлэхэд 500 төгрөг; 2/эд хөрөнгийн бус, үнэлж болохгүй гэрээ, хэлцэлд өөрчлөлт оруулсан, хугацааг нь сунгасныг гэрчлэхэд 500 төгрөг; 3/эд хөрөнгө хөлслөх, түрээслэх гэрээ,хэлцэл гэрчлэхэд 750 төгрөг; 4/хуулийн этгээд үүсгэн байгуулах баримт бичиг гэрчлэхэд 2000 төгрөг; 5/хуулийн этгээд үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулсан, хугацааг нь сунгасныг гэрчлэхэд 500 төгрөг; 6/итгэмжлэл гэрчлэхэд 500 төгрөг; 7/бичиг баримтыг гэрчлэхэд хуудас тутмаас 50 төгрөг; 8/орчуулсан бичиг баримтыг гэрчлэхэд хуудас тутмаас 100 төгрөг; 9/бичиг баримтад зурсан гарын үсгийг гэрчлэхэд 1000 төгрөг; 10/гэрчлэгдсэн бичиг баримтын хуулбарыг гэрчлэхэд хуудас тутмаас 5О төгрөг; 11/үйлчлүүлэгчийн хүсэлтээр үндсэн материалыг шалгахад 2000 төгрөг; 12/өв залгамжлах эрх, гэрээслэлийг гэрчлэхэд 500 төгрөг; 13/гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран болон дундаа хэсгээр өмчлөх эрхийг гэрчлэхэд 250 төгрөг; 14/үл хөдлөх эд хөрөнгийн холбогдолтой бичиг баримт гэрчлэхэд 2000 төгрөг; 15/өвлүүлэгчийн нөхөр, эхнэр, хүүхэд, эцэг, эхээс бусад хүмүүст өв залгамжлах эрхийн гэрчилгээ олгоход 4000 төгрөг; 16/үл хөдлөх эд хөрөнгийн гэрээг гэрчлэхэд нөхөр, эхнэр, хүүхэд, эцэг, эхэд гэрээний үнийн дүнгээс 0,0З хувь, бусад хүмүүст 0,05 хувь; 17/энэ хэсгийн 1,2,3,16-д зааснаас бусад гэрээ, хэлцлийг гэрчлэхэд үнийн дүнгийн 1 сая хүртэл төгрөгөөс 0,02 хувь, 1 сая төгрөгөөс давсан хэсгээс 0,01 хувь. 2.Хураамжийг гэрээ, хэлцэлд өөрөөр заагаагүй бол хэлэлцэн тохирогч талууд тэнцүү хувааж төлнө. 2 дугаар зүйл.Энэ хуулийг Нотариатын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ

Хэвлэх