A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын хууль
  • МОНГОЛ УЛСЫН ТЭМДЭГТИЙН ХУРААМЖИЙН ХУУЛЬ Энэ хуулийг 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 1997 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хот ТЭМДЭГТИЙН ХУРААМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 1 дүгээр зүйл.Тэмдэгтийн хураамжийн тухай хуульд дор дурдсан агуулгатай зүйл, хэсэг нэмсүгэй: 1/2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг: "2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заагаагүй бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө." 2/51 дүгээр зүйл: "51 дүгээр зүйл.Хураамжийн хэмжээг тогтоох Энэ хуулийн 8 дугаар зүйлийн З, 9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хураамжийн хэмжээг тухайн гадаадын иргэнийг харьяалсан улстай энэ талаар харилцан адил байх зарчмыг баримтлан тогтоож болно." 2 дугаар зүйл. Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 5,6 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Ц.ЭЛБЭГДОРЖ

Хэвлэх