A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын хууль
  • МОНГОЛ УЛСЫН ТЭМДЭГТИЙН ХУРААМЖИЙН ХУУЛЬ Энэ хуулийг 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 1999 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хот УЛСЫН ТЭМДЭГТИЙН ХУРААМЖИЙН ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 1 дүгээр зүйл. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх заалт, 19 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай: 1/ 6 дугаар зүйлийн 1 дэх заалт: "1/ эд хөрөнгийн чанартай бөгөөд үнэлж болох нэхэмжлэлд:

Хэвлэх

Нэхэмжлэлийн үнэ /төгрөгөөр/ Хураамжийн хувь хэмжээ
0-3000 50 төгрөг
3001-10000 Нэхэмжлэлийн үнийн дүнгийн 2 хувь
10001-50000 200 төгрөг дээр 10000-аас дээш төгрөгийн нэхэмжлэлийн үнийн дүнгийн 3,5 хувийг нэмнэ.
50001-500000 1500 төгрөг дээр 50000-аас дээш төгрөгийн нэхэмжлэлийн үнийн дүнгийн 4 хувийг нэмнэ.
500001-1000000 19500 төгрөг дээр 500000-аас дээш төгрөгийн нэхэмжлэлийн үнийн дүнгийн 2,1 хувийг нэмнэ.
1000001-10000000 30000 төгрөг дээр 1000000-аас дээш төгрөгийн нэхэмжлэлийн үнийн дүнгийн 1,4 хувийг нэмнэ.
10000001-ээс дээш 156000 төгрөг дээр 10000000-аас дээш төгрөгийн нэхэмжлэлийн үнийн дүнгийн 0,5 хувийг нэмнэ."

Хэвлэх

2/19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг: "2. Шүүхэд нэхэмжлэл гаргагч хураамжийг бэлэн болон бэлэн бус хэлбэрээр төлж энэ тухай баримтыг нэхэмжлэлийн хамт ирүүлнэ." 2 дугаар зүйл. Энэ хуулийг 1999 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ

Хэвлэх