- Нүүр
- Монгол Улсын хууль
- МОНГОЛ УЛСЫН ТЭМДЭГТИЙН ХУРААМЖИЙН ХУУЛЬ Энэ хуулийг 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2000 оны 12 дугаар сарын 7-ны өдөр Улаанбаатар хот ТЭМДЭГТИЙН ХУРААМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 1 дүгээр зүйл. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дор дурдсан агуулгатай 11 дэх заалт нэмсүгэй: " 11/ Хүний эрхийн Үндэсний Комиссоос гаргасан нэхэмжлэл. " 2 дугаар зүйл. Энэ хуулийг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Л.ЭНЭБИШ
Текст томруулах
A
A
A
