- Нүүр
- Монгол Улсын хууль
- МОНГОЛ УЛСЫН ТЭМДЭГТИЙН ХУРААМЖИЙН ХУУЛЬ Энэ хуулийг 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2002 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хот МОНГОЛ УЛСЫН ТЭМДЭГТИЙН ХУРААМЖИЙН ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 1 дүгээр зүйл. Тэмдэгтийн хураамжийн хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "7/ эцэг, эх тогтоосныг бүртгэхэд 150 төгрөг; 8/ нас барсныг бүртгэж, гэрчилгээ олгоход 150 төгрөг." гэсэн 7, 8 дахь заалт нэмсүгэй. 2 дугаар зүйл. Тэмдэгтийн хураамжийн хуулийн 8 дугаар зүйлийн гарчигийн болон 5 дугаар зүйлийн 3 дахь заалтын "иргэний" гэсний дараа "гэр бүлийн" гэж нэмсүгэй. 3 дугаар зүйл. Тэмдэгтийн хураамжийн хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4,5,6 дахь заалт мөн зүйлийн 2 дахь хэсгийн 3 дахь заалтыг тус тус дор дурдсанаар өөрчлөн найруулсугай: 1/8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт: "4/эцэг, эхийн болон хүүхдийн овог, эцэг, эхийн нэр, өөрийн нэр өөрчилсөн баримт бичиг олгоход 100 төгрөг;" 2/ 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалт: "5/гэрлэлт сэргээснийг бүртгэхэд хүн тус бүрээс 200 төгрөг;" 3/8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт: "6/үрчлэлтийг бүртгэж , гэрчилгээ олгоход 150 төгрөг;" 8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3 дахь заалт: "3/ иргэний үнэмлэх дээр бичигдсэн иргэний оршин суугаа газрын хаягийн өөрчлөлт хийхэд 50 төгрөг;" 4 дүгээр зүйл. Тэмдэгтийн хураамжийн хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болон мөн хэсгийн 1 дэх заалтын "паспорт" гэснийг "үнэмлэх" гэж, 2 дахь заалтын "паспортын" гэснийг "үнэмлэхийн" гэж тус тус өөрчилсүгэй. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР
Текст томруулах
A
A
A
