- Нүүр
- Монгол Улсын хууль
- МОНГОЛ УЛСЫН ТЭМДЭГТИЙН ХУРААМЖИЙН ХУУЛЬ Энэ хуулийг 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2003 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хот МОНГОЛ УЛСЫН ТЭМДЭГТИЙН ХУРААМЖИЙН ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 1 дүгээр зүйл. Монгол Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 18 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт дор дурдсан агуулгатай 6 дахь заалт нэмсүгэй: "6/ Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 4.1.1-д заасны дагуу иргэн гэр бүлийнхээ хэрэгцээний зориулалтаар өмчлөн авсан газрыг өмчлөх эрхийг бүртгүүлэхэд." 2 дугаар зүйл. Энэ хуулийг Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР
Текст томруулах
A
A
A
