- Нүүр
- Монгол Улсын хууль
- ЦАЦРАГИЙН ХАМГААЛАЛТ, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ /Энэ хуулийг 2009 оны 07 сарын 16-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2008 оны 05 сарын 22 өдөр Төрийн ордон, Улаанбаатар хот ЦАЦРАГИЙН ХАМГААЛАЛТ, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 1 дүгээр зүйл. Цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын тухай хуулийн 5.1 дэх хэсгийн "аюулгүй байдлыг хангах бодлого боловсруулах" гэсний дараа ",мэргэжлийн хяналт тавих" гэж нэмсүгэй. 2 дугаар зүйл. Цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын тухай хуулийн 5.1-ийн "Шинжлэх ухааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний эрхлэх асуудлын" гэснийг "Монгол Улсын Ерөнхий сайдын эрхлэх ажлын" гэж, 5.2-ын "Шинжлэх ухааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн" гэснийг "Монгол Улсын Ерөнхий сайд" гэж тус тус өөрчилсүгэй. 3 дугаар зүйл. Энэ хуулийг 2008 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН
Текст томруулах
A
A
A
