- Нүүр
- Монгол Улсын хууль
- ЭМ, ЭМНЭЛГИЙН ХЭРЭГСЛИЙН ТУХАЙ /Энэ хуулийг 2010 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2008 оны 05 сарын 20 өдөр Төрийн ордон, Улаанбаатар хот ЭМ, ЭМНЭЛГИЙН ХЭРЭГСЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 1 дүгээр зүйл.Монгол Улсын Их Хурал 1998 оны 5 дугаар сарын 7-ны өдөр баталсан Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 9.3-ын "32 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн " гэснийг "227 дугаар зүйлийн " гэж өөрчилсүгэй. 2 дугаар зүйл.Энэ хуулийг Монгол Улсын Их Хурал 2008 оны 5 дугаар сарын 20-ны өдөр баталсан Гаалийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН
Текст томруулах
A
A
A
