A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын хууль
  • МОНГОЛ УЛСЫГ ХӨГЖҮҮЛЭХ САНГИЙН ТУХАЙ /Энэ хуулийг 2009 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ 2008 оны 12 сарын 19 өдөр Төрийн ордон, Улаанбаатар хот Дугаар 44 Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч шинэчлэн батлагдсантай холбогдуулан Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь: 1."Дүрэм батлах тухай" Улсын Их Хурлын 2002 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 71 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан "Монгол Улсын консулын дүрэм"-ийн Аравын 2 дахь заалтын "Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх албанд" гэснийг "гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад" гэж өөрчилсүгэй. 2.Энэ тогтоолыг батлагдсан өдрөөс нь буюу 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ