- Нүүр
- Монгол Улсын хууль
- МОНГОЛ УЛСЫН ТЭМДЭГТИЙН ХУРААМЖИЙН ХУУЛЬ Энэ хуулийг 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2009 оны 01 сарын 09 өдөр Төрийн ордон, Улаанбаатар хот МОНГОЛ УЛСЫН ТЭМДЭГТИЙН ХУРААМЖИЙН ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 1 дүгээр зүйл.Монгол Улсын тэмдэгтийн хураамжийн хуульд дор дурдсан агуулгатай 173 дугаар зүйл нэмсүгэй: "173 дугаар зүйл. Баримт бичиг баталгаажуулж, "Апостиль" гэрчилгээ олгоход хураах хураамжийн хэмжээ "Гадаадын албан ёсны баримт бичгийг баталгаажуулах шаардлагыг халах тухай конвенц"-ийн гишүүн улсад хэрэглэгдэх дотоодын албан ёсны баримт бичгийг холбогдох төрийн захиргааны төв байгууллагаас баталгаажуулж, "Апостиль" гэрчилгээ олгоход 10000 төгрөгийн хураамж хураана." 2 дугаар зүйл.Энэ хуулийг батлагдсан өдрөөс нь буюу 2009 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ
Текст томруулах
A
A
A
