A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын хууль
  • ГАДААДЫН ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ /Энэ хуулийг 2010 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2008 оны 12 сарын 19 өдөр Төрийн ордон, Улаанбаатар хот ГАДААДЫН ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 1 дүгээр зүйл.Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 111 дүгээр зүйлийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай: "111 дүгээр зүйл.Гадаадын иргэдийн иргэний гэр бүлийн байдлын бүртгэл 1.Гадаадын иргэдийн иргэний гэр бүлийн байдлыг нийслэлд иргэний бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, аймагт аймгийн иргэний бүртгэлийн асуудал эрхэлсэн алба эрхлэн явуулж, холбогдох мэдээллийг тухай бүр гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ." 2 дугаар зүйл.Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн "Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх албаны" гэснийг "гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын" гэж, 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 13 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтын "Гадаадын иргэн, харъяатын асуудал эрхлэх алба" гэснийг "гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага" гэж, 11 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 16 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 30 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн "Албаны" гэснийг "гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын" гэж, 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт, 15 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 26 дугаар зүйлийн 1, 3, 5, 7 дахь хэсэг, 28 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн "Албанд" гэснийг "гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад" гэж, 26 дугаар зүйлийн 7 дахь хэсэг, 27 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "Албанаас" гэснийг "гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас" гэж, 26 дугаар зүйлийн 9 дэх хэсгийн "албанд" гэснийг "гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад" гэж, 11 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 15 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн "Алба" гэснийг "Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага" гэж, 15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 5 дахь заалт, 23 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 25 дугаар зүйлийн 1 - 4 дэх хэсэг, 26 дугаар зүйлийн 8 дахь хэсэг, 30 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн "Алба" гэснийг "гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага" гэж тус тус өөрчилсүгэй. 3 дугаар зүйл.Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "(цаашид "Алба" гэх)" гэснийг хассугай. 4 дүгээр зүйл. Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай. 5 дугаар зүйл. Энэ хуулийг батлагдсан өдрөөс нь буюу 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ

Хэвлэх