- Нүүр
- Монгол Улсын хууль
- ЭХ, ХҮҮХДЭД ТЭТГЭМЖ ОЛГОХ, ХҮҮХЭД, ЭХ, ГЭР БҮЛД МӨНГӨН ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХ ТУХАЙ /Хуулийн нэрийг 2007 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн хуулиар өөрчил

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2009 оны 07 сарын 16 өдөр Төрийн ордон, Улаанбаатар хот ЭХ, ХҮҮХДЭД ТЭТГЭМЖ ОЛГОХ, ХҮҮХЭД, ЭХ, ГЭР БҮЛД МӨНГӨН ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 1 дүгээр зүйл.Эх, хүүхдэд тэтгэмж олгох, хүүхэд, эх, гэр бүлд мөнгөн тусламж үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 6.4.3 дахь заалт нэмсүгэй: "6.4.3.нийгмийн даатгалын сангаас жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрх үүсээгүй тухай холбогдох байгууллагын тодорхойлолт.". 2 дугаар зүйл.Эх, хүүхдэд тэтгэмж олгох, хүүхэд, эх, гэр бүлд мөнгөн тусламж үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсгийн 1 дэх өгүүлбэрийн "Эх" гэснийг "Нийгмийн даатгалын сангаас жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрх үүсээгүй эх" гэж өөрчилсүгэй. 3 дугаар зүйл.Энэ хуулийг 2010 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ
Текст томруулах
A
A
A
