A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын хууль
  • МОНГОЛ УЛСЫН ТЭМДЭГТИЙН ХУРААМЖИЙН ХУУЛЬ Энэ хуулийг 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2009 оны 07 сарын 16 өдөр Төрийн ордон, Улаанбаатар хот МОНГОЛ УЛСЫН ТЭМДЭГТИЙН ХУРААМЖИЙН ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 1 дүгээр зүйл.Монгол Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 15 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 6, 7 дахь хэсэг нэмсүгэй: "6.Энэ зүйлийн 1 дэх хэсэг нь цөмийн төхөөрөмж барих, өөрчлөх, шинэчлэх, ашиглалтаас гаргах, ашиглах, цөмийн бодис эзэмших, ашиглах, худалдах, импортлох, экспортлох, тээвэрлэх, хаягдлыг булшлах, цацраг идэвхт ашигт малтмал импортлох, экспортлох, тээвэрлэх, хаягдлыг булшлах, ашиглалтын дараа газар нөхөн сэргээх, цацрагийн үүсгүүрийг эзэмших, ашиглах, худалдах, угсрах, байрлуулах, түрээслэх, үйлдвэрлэх, ашиглалтаас гаргах, задлах, хадгалах, тээвэрлэх, импортлох, экспортлох, хаягдлыг булшлах, аюулгүй болгох болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход хураах хураамжийн хэмжээнд хамаарахгүй. 7.Энэ зүйлийн 6 дахь хэсэгт заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход хураах хураамжийн хэмжээг Засгийн газар тогтооно." 2 дугаар зүйл.Монгол Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 15 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн "хуулийн 15.1" гэснийг "зүйлийн 1 дэх хэсэг" гэж өөрчилсүгэй. 3 дугаар зүйл.Энэ хуулийг Цөмийн энергийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ

Хэвлэх