- Нүүр
- Монгол Улсын хууль
- КОМПАНИЙН ТУХАЙ /Энэ хуулийг 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2009 оны 07 сарын 16 өдөр Төрийн ордон, Улаанбаатар хот КОМПАНИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 1 дүгээр зүйл.Компанийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.4 дэх хэсгийн "бол төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх зөвлөл/-ийн гишүүдийг сонгохоос бусад асуудлыг хуралд саналын эрхтэй оролцож байгаа хувь нийлүүлэгчдийн саналын олонхоор шийдвэрлэнэ" гэснийг ", эсхүл хуульд өөрөөр заагаагүй бол төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх зөвлөл/-ийн гишүүдийг сонгохоос бусад асуудлаар гаргах шийдвэр хуралд саналын эрхтэй оролцож байгаа хувь нийлүүлэгчдийн олонхийн саналаар хүчин төгөлдөр болно" гэж, 79 дүгээр зүйлийн 79.3 дахь хэсгийн "Компанийн" гэснийг "Хуульд өөрөөр заагаагүй, эсхүл компанийн" гэж тус тус өөрчилсүгэй. 2 дугаар зүйл.Энэ хуулийг Цөмийн энергийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх