A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын хууль
  • ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУХАЙ /Энэ хуулийг 2011 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2007 оны 08 сарын 03 өдөр Төрийн ордон, Улаанбаатар хот ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 1 дүгээр зүйл.Эрүүл мэндийн тухай хуулийн 3 дугаар зүйлд "3.1.22. "ортопед" гэж хүний эд эрхтний эмгэг согогийг засах зориулалтаар бүтээгдсэн зүйлийг." гэсэн заалт нэмсүгэй. 2 дугаар зүйл.Эрүүл мэндийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн гарчигийн болон 44.1, 44.2-ийн "протез" гэсний дараа ",ортопед" гэж нэмсүгэй. 3 дугаар зүйл.Эрүүл мэндийн тухай хуулийн 3.1.20 дахь заалтаас "болон эмгэг, согогийг засах" гэснийг хассугай. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН

Хэвлэх