A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын хууль
  • МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ /шинэчилсэн найруулга//Энэ хуулийн 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцс
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2009 оны 07 сарын 03 өдөр Төрийн ордон, Улаанбаатар хот МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 1 дүгээр зүйл.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 54 дүгээр зүйлд дор дурдсан агуулгатай дараахь заалт нэмсүгэй: 1/54 дүгээр зүйлийн 54.4.2 дахь заалт: "54.4.2.нөхөн сонгуульд оролцох, нам, эвслийг тухайн сонгууль зарласнаас хойш 5 хоногийн дотор бүртгэх;" 2/54 дүгээр зүйлийн 54.4.7 дахь заалт: "54.4.7.нөхөн сонгууль эхлүүлэхээр товлон зарласан өдрөөс хойш 30 хоногийн дотор санал хураалт явуулна.". 2 дугаар зүйл.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн дараахь хэсэг, заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай: 1/54 дүгээр зүйлийн 54.2, 54.3 дахь хэсэг: "54.2.Энэ хуулийн 54.1-д заасан шалтгаанаар Улсын Их Хурлын гишүүн орон гарсан бол ийнхүү орон гарснаас хойш 30 хоногийн дотор Сонгуулийн ерөнхий хороо нөхөн сонгууль явуулах талаархи саналыг Улсын Их Хуралд ирүүлэх бөгөөд Улсын Их Хурал уг саналыг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор нөхөн сонгуулийг товлон зарлах асуудлыг шийдвэрлэж, ийнхүү шийдвэр гаргаснаас хойш 90 хоногийн дотор сонгууль явуулж дууссан байхаар тогтооно. 54.3.Нөхөн сонгуулийг товлон зарлах өдөр нь чуулганы чөлөө цагт тохиовол Улсын Их Хурал ээлжит болон ээлжит бус чуулган эхэлснээс хойш 14 хоногийн дотор уг асуудлыг шийдвэрлэнэ." 2/54 дүгээр зүйлийн 54.4.1 дэх заалт: "54.4.1.хэсгийг санал авах өдрөөс 25-аас доошгүй хоногийн өмнө, тойргийн хороог 20-иос доошгүй хоногийн өмнө, салбар болон хэсгийн хороог 15-аас доошгүй хоногийн өмнө тус тус байгуулах;". 3 дугаар зүйл.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.4.2-54.4.5 дахь заалтын дугаарыг "54.4.3-54.4.6" болгон өөрчилсүгэй. 4 дүгээр зүйл.Энэ хуулийг батлагдсан өдрөөс нь эхлэн дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ

Хэвлэх