A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын хууль
  • МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ /шинэчилсэн найруулга//Энэ хуулийн 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцс
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2008 оны 12 сарын 19 өдөр Төрийн ордон, Улаанбаатар хот МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 1 дүгээр зүйл.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгийн "аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх Иргэний бүртгэл, мэдээллийн алба нь Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төвд хүргүүлэх бөгөөд уг төв нь" гэснийг "аймаг, нийслэлийн иргэний бүртгэлийн асуудал эрхэлсэн алба нь иргэний бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэх бөгөөд уг төрийн захиргааны байгууллага нь" гэж, мөн зүйлийн 20.11 дэх хэсгийн "Аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх Иргэний бүртгэл, мэдээллийн алба" гэснийг "Аймаг, нийслэлийн иргэний бүртгэлийн асуудал эрхэлсэн алба" гэж, мөн зүйлийн 20.12 дахь хэсгийн "аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх Иргэний бүртгэл, мэдээллийн албаны даргыг" гэснийг "аймаг, нийслэлийн иргэний бүртгэлийн асуудал эрхэлсэн албаны даргыг" гэж тус тус өөрчилсүгэй. 2 дугаар зүйл.Энэ хуулийг батлагдсан өдрөөс нь буюу 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ

Хэвлэх