A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ТЭМДЭГТИЙН ХУРААМЖИЙН ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 2003 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хот 1 дүгээр зүйл. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 5 дугаар зүйлийн 11 дэх заалт, 16 дугаар зүйлийн "барааны тэмдэгт гэрчилгээ олгох " гэснийг "барааны тэмдэг, газар зүйн заалтад гэрчилгээ олгох", 16 дугаар зүйлийн 2 дахь заалтын "барааны тэмдгийг бүртгэж" гэснийг "барааны тэмдэг, газар зүйн заалтыг бүртгэж" гэж тус тус өөрчилсүгэй. 2 дугаар зүйл. Энэ хуулийг Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Ж.БЯМБАДОРЖ

Хэвлэх