- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- Эрх зүйн акт дэлгэрэнгүй

УЛСЫН ТЭМДЭГТИЙН ХУРААМЖИЙН ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 2003 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хот 1 дүгээр зүйл. Улсын тэмдэгтийн хураамжийн хуульд дор дурдсан агуулгатай 61 дүгээр зүйл нэмсүгэй: "61 дүгээр зүйл. Шүүхээс арбитрын ажиллагаанд оролцсоны хураамжийн хэмжээ 1.Арбитрын ажиллагаанд шүүх оролцоход дор дурдсан хэмжээгээр хураамж хураана: 1/ арбитрын шийдвэрийг хүчингүй болгох тухай хүсэлт шийдвэрлэхэд нэхэмжлэлийн үнийн дүнгийн 0,1 хувь; 2/ арбитрын шийдвэрийг баталгаажуулах, гүйцэтгүүлэх тухай хүсэлт шийдвэрлэхэд нэхэмжлэлийн үнийн дүнгийн 0,1 хувь; 3/ Арбитрын тухай хуульд заасан бусад асуудлаар шийдвэр гаргахад нэхэмжлэлийн үнийн дүнгийн 0,05 хувиар. " 2 дугаар зүйл. Энэ хуулийг Арбитрын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР
Текст томруулах
A
A
A
