A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ТЭМДЭГТИЙН ХУРААМЖИЙН ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 2003 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хот 1 дүгээр зүйл. Монгол Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 18 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт дор дурдсан агуулгатай 6 дахь заалт нэмсүгэй: "6/ Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 4.1.1-д заасны дагуу иргэн гэр бүлийнхээ хэрэгцээний зориулалтаар өмчлөн авсан газрыг өмчлөх эрхийг бүртгүүлэхэд." 2 дугаар зүйл. Энэ хуулийг Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР

Хэвлэх