A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын хууль
  • АЙМАГ, СУМ, ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ /Энэ хуулийг 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2012 оны 9 дүгээр Улаанбаатар

сарын 18-ны өдөр хот

АЙМАГ, СУМ, ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН

ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН СОНГУУЛИЙН

ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.11.1, 4.12.1 дэх заалтын "хувь тэнцүүлэх хэлбэрээр" гэсний өмнө "энэ хуульд өөрөөр заагаагүй бол" гэж, 4.11.2 дахь заалтад "Хэрэв бүхэл хэсэг нь тэгтэй тэнцүү байвал баг бүр нэг мандаттай байх бөгөөд нийт төлөөлөгчдийн тооноос нийт багийн тоог хассантай тэнцүү тооны төлөөлөгчийг хувь тэнцүүлэх хэлбэрээр сонгоно." гэсэн өгүүлбэр, 4.12.2 дахь заалтад "Хэрэв бүхэл хэсэг нь тэгтэй тэнцүү байвал хороо бүр нэг мандаттай байх бөгөөд нийт төлөөлөгчдийн тооноос нийт хорооны тоог хассантай тэнцүү тооны төлөөлөгчийг хувь тэнцүүлэх хэлбэрээр сонгоно." гэсэн өгүүлбэр тус тус нэмсүгэй.

Хэвлэх

2 дугаар зүйл.Энэ хуулийг 2012 оны 9 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН

ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД