- Нүүр
- Монгол Улсын хууль
- ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2012 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр
Улаанбаата хот
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Шүүхийн захиргааны тухай хуулийн 13 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 13.2 дахь хэсэг нэмсүгэй:
"13.2.Ерөнхий зөвлөлийн даргыг Ерөнхий зөвлөлийн гишүүд дотроосоо нэр дэвшүүлэн хуралдаанаараа хэлэлцэж, гишүүдийн олонхын санал авсан хүнийг санал болгосноор Монгол Улсын Ерөнхийлөгч томилно."
2 дугаар зүйл.Шүүхийн захиргааны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
"13.1.Ерөнхий зөвлөл нь дарга, дөрвөн гишүүнээс бүрдэх бөгөөд Ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнийг анхан шатны шүүхийн шүүгчдийн болон давж заалдах, хяналтын шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс тус бүр нэг, Хуульчдын холбооноос нэг, хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас нэг хүний нэрийг тус тус санал болгосноор Монгол Улсын Ерөнхийлөгч томилно."
3 дугаар зүйл.Шүүхийн захиргааны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 13.3 дахь хэсгийн дугаарыг "13.3, 13.4" гэж тус тус өөрчилсүгэй.
4 дүгээр зүйл.Энэ хуулийг Шүүхийн захиргааны тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
