- Нүүр
- Монгол Улсын хууль
- ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ (Шинэчилсэн найруулга)

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2012 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр
Улаанбаатар хот
ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.
Онцгой албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 8.12 дахь хэсэг нэмсүгэй:
"8.12.Энэ хуулийн 6.7-д заасан татварыг төсөвт төлөхтэй холбогдсон журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална."
2 дугаар зүйл.
Онцгой албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.7 дахь хэсгийн "багтаан" гэсний дараа "салбарын онцлогийг харгалзан" гэж нэмсүгэй.
3 дугаар зүйл.
Онцгой албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийн дараах заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийн 2 дахь заалт:
2 |
1 литр |
Аймгийн Нийслэлийн |
5.00 |
|||
Бүх төрлийн архи:
|
25 хүртэл хатуулагтай |
2.00 |
2.00 |
|||
25-аас 40 хүртэл хатуулагтай |
1 литр |
4.00 |
4.00 |
10.00 |
||
40 ба түүнээс дээш хатуулагтай |
1 литр |
9.00 |
9.00 |
12.00 |
2/6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийн 6, 7 дахь заалт:
6 |
Янжуур болон түүнтэй адилтгах бусад тамхи |
100 ширхэг |
2.40 |
2.40 |
7 |
Дүнсэн болон түүнтэй адилтгах задгай тамхи |
1 килограмм |
1.80 |
1.80 |
4 дүгээр зүйл.Энэ хуулийг 2012 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A

