A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2012 оны 11 дугаар сарын 8-ны өдөр

Улаанбаатар хот

НИЙТЭЭР ТЭМДЭГЛЭХ БАЯРЫН БОЛОН ТЭМДЭГЛЭЛТ ӨДРҮҮДИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд дор дурдсан агуулгатай дараах заалт нэмсүгэй:

Хэвлэх

1/4 дүгээр зүйлийн 4.1.8 дахь заалт:

"4.1.8. Их Эзэн Чингис хааны өдөр: Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1."

2/5 дугаар зүйлийн 5.1.16 дахь заалт:

"5.1.16.Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр: 11 дүгээр сарын 26."

2 дугаар зүйл.Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

Хэвлэх

3 дугаар зүйл.Энэ хуулийг 2012 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД