- Нүүр
- Монгол Улсын хууль
- ХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2012 оны 5 дугаар сарын 22-ны өдөр
Улаанбаатар хот
ХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Хөдөлмөрийн тухай хуульд дор дурдсан агуулгатай дараах хэсэг нэмсүгэй:
1/125 дугаар зүйлийн 125.2 дахь хэсэг:
"125.2.Хөдөлмөрийн ганцаарчилсан маргааныг эвлэрүүлэн зуучлалын журмаар шийдвэрлүүлж болно."
2/127 дугаар зүйлийн 127.2 дахь хэсэг:
"127.2.Хөдөлмөрийн эрх зүйн маргааныг энэ хуулийн 126.1-д заасан хөдөлмөрийн маргаан таслах комиссоор хянан шийдвэрлэгдсэн байх нь тухайн маргааныг шүүх хянан шийдвэрлэхэд эвлэрүүлэн зуучлах ажиллагааг ашиглахад саад болохгүй."
3/129 дүгээр зүйлийн 129.4 дэх хэсэг:
"129.4.Хөдөлмөрийн эрх зүйн маргааны талаар эвлэрүүлэн зуучлагчид хандсан явдлыг энэ хуулийн 129.3-т заасан хүндэтгэн үзэх шалтгаанд хамааруулна."
2 дугаар зүйл.Энэ хуулийг 2012 оны 5 дугаар сарын 22-ны өдөр баталсан Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ
Текст томруулах
A
A
A
