A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын хууль
  • МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга//Энэ хуулийг 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.

Хэвлэх

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 43 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 43.1.4 дэх заалт нэмсүгэй: "43.1.4.зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар саналаа гаргасан сонгогчдын саналын хуудсыг санал тоолох төхөөрөмж /саналын хайрцаг/-д хийх." 2 дугаар зүйл.

Хэвлэх

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэг, 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсгийн "20.00" гэснийг "22.00" гэж тус тус өөрчилсүгэй. 3 дугаар зүйл.

Хэвлэх

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.3 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай. 4 дүгээр зүйл.

Хэвлэх

Энэ хуулийг батлагдсан өдрөөс нь буюу 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД