- Нүүр
- Монгол Улсын хууль
- ТӨСВИЙН БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГА, САНХҮҮЖИЛТИЙН ТУХАЙ /2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2012 оны 10 дугаар Улаанбаатар сарын 25-ны өдөр хот
ТӨСВИЙН БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГА, САНХҮҮЖИЛТИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуульд дор дурдсан агуулгатай 81 дүгээр зүйл нэмсүгэй: "81дүгээр зүйл.Эдийн засгийн хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний бүрэн эрх 81.1.Эдийн засгийн хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 81.1.1.хөрөнгө оруулалтын зорилгоор гаргасан Засгийн газрын үнэт цаасны болон зээлийн нөхцөлийг өөрчлөх, төлбөрийн хуваарийг Төсвийн асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүнтэй зөвшилцөн шийдвэрлэх." 2 дугаар зүйл.Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.8, 8.1.9 дэх заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай: "8.1.8.төсвийн алдагдлыг санхүүжүүлэх зорилгоор гаргасан Засгийн газрын үнэт цаасны нөхцөлийг тогтоох, тухайн жилийн төсвийн болон төсвийн нэмэлт өөрчлөлттэй нь хамт батлуулах; 8.1.9.зээл, тусламжийн санхүүжилт, үйлчилгээ, бүртгэлийн үйл ажиллагаа эрхлэх, Засгийн газрын шийдвэрээр зээлийн баталгаа гаргах;" 3 дугаар зүйл.Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.7 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай. 4 дүгээр зүйл.Энэ хуулийг 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
